Вашингтоны зүгээс Оросын зартай хакер Евгений Богачевын талаар баттай мэдээллийг гурван сая ам.доллараар үнэлэн худалдаж авахаа мэдэгдлээ. Энэ нь АНУ-ын засаг захиргааны хувьд кибер гэмт хэрэгтний талаар мэдээллийг худалдаж авахаар санал болгож буй хамгийн өндөр мөнгөн төлбөр болж байгаа юм. Евгений Богачевыг өнгөрсөн жил АНУ-д банк санхүүгийн байгууллагуудаас 100 гаруй сая ам.доллар хулгайлсан томоохон кибер хэрэгт буруутгасан ч хараахан баривчилж чадаагүй байгаа ажээ. Түүнийг мөн бусад төрлийн компьютерийн луйвар хийсэн, мөнгө угаасан хэрэгт буруутгаж байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээллээр, тэрээр хамгийн сүүлд ОХУ-д үзэгдсэн бөгөөд одоо хэр тэндээ байгаа гэж АНУ-ын зүгээс үзэж байгаа юм.
Хэрэв эх орондоо байгаа нь үнэн бол АНУ, ОХУ хоёр ялтан шилжүүлэх гэрээгүй, дээр нь талуудын харилцаа таагүй байгаа учир Богачевыг баривчлах нь амаргүй байх юм. "Lucky12345", "Slavik" зэрэг нууц нэрээрээ алдаршсан түүнийг GameOverZues вирусээр сүлжээнүүдэд халдаж нэг сая гаруй компьютерийг халдварлуулсан хэмээн буруутгаж байгаа аж.
ҮНДЭСНИЙ ШУУДАН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих