Өнөөдөр АТГ-аас Н.Энхбаярыг мөрдөн шалгах болсонтой холбогдуулан МАХН-ын төв хорооноос мэдэгдэл хийлээ.
Өчигдөр Н.Энхбаярын ээжийн наян насны ой тохиож байх мөчид АТГ-ын ажилтан н.Эрдэнэсайхан, н.Ганбаяр ирж маргааш /өнөөдөр/ 15:00 цагаас АТГ ирж мэдүүлэг өгөх шаардах хуудас хүлээлгэн өгсөн гэнэ. Харин энэхүү шаардах хуудсанд чухам ямар нэгэн шалтгаан байхгүй байсан бөгөөд Н.Энхбаяр ямар учраас байцаах болсныг нь тайлбарлуулах гэсэн асуултанд тэд зөвхөн та очих ёстой хэмээн хариулсан бөгөөд удаа дараа орж ирж шаардсан ажээ.
Иймд Н.Энхбаяр өөрийн хуулийн өмгөөлөгч нь хөдөө ажлаар явж байгаа болохоор очих боломжгүй гэсэн хариултыг өгөөд буцаасан байна. Харин өнөөдөр 15:00 цагаас АТГ ямар арга хэмжээ авахыг мэдэхгүй байгаагаа ч дуулгалаа.
Мөн МАХН-ын хорооны үзэж байгаагаар өнөөгийн "Ардчилал" бол дарангуйлалын халхавч болж байгаа бөгөөд хүний эрхийг маш ихээр зөрчиж байна. ОУ-ын хамтын нийгэмлэгийн гэрээг мөн зөрчсөн үйлдэл болж байна хэмээгээд АТГ болон ЦЕГ эрх мэдэлтнүүдийн гар хөл болж ажиллаж байна хэмээсэн юм.
Эх сурвалж WWW.BOLOD.MN
ЧОЙ
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8151
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих