ОХУ-ын Буриад Улсын гавъяат жүжигчин, Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан Цагаадайн Мөнхболдын "МИНИЙ ДУУЛАХ ДУРТАЙ ДУУН” уран бүтээлийн тоглолт болох гэж байна.
Энэхүү тоглолтонд урилгаар:
МУСТА Д.Халтар
Хөгжмийн зохиолч МУСТА Р.Билэгт
Алтаргана наадмын зохиолын дууны тэргүүн байрын шагналт Н.Дашням
Тэргүүний ардын авъяастан Д.Оюун
Дуучин Б.Шинэбаяр
Оюутан залуучуудын бүжгийн СОЛОНГО хамтлаг оролцох юм байна.
Тоглолт 2015.03.29 -ны өдрийн 15 цагт Монголын Үйлдвэрчний Эвлэлийн соёлын төв ордонд ганцхан удаа тоглогдох юм байна. Буриад зон олон, Монголын минь урлагт хайртай хүн бүхэн нэгэн үдшийг буриад дууны уянгалаг хөг аялгуугаар сонороо мялаагаарай.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих