Ц.Гомбо хэмээх нэгэн иргэн УИХ-ын гишүүн М.Зоригтод хандан фэйсбүүкээр өөрийн бодлоо хэлжээ. Тэрбээр түүнээс цалингаа авмаар байна гэж бичсэн байна. Учир нь Я.Мөнхчулууны нэрэмжит Сүхбаатар кино театрт Ц.Гомбо ажилладаг аж. 17 ажилтантай байсан энэхүү театр хоёр жил хүрэхгүй хугацаанд гуравхан ажилтантай болжээ. Учир нь уг театр ажилтнуудынхаа цалин нэг жил тавиагүй болохоор ийнхүү гуравхан ажилтантай үлдсэн байна. Ц.Гомбын тухайд үлдээд байгаа гурван ажилтных нь нэг аж. Тэрбээр УИХ-ын гишүүн М.Зоригтоос цалингаа авахыг хүсэж ийнхүү бичсэн байна. М.Зоригт гишүүний хувьд сонгуулийн өмнө нутагтаа аавынхаа нэрэмжит кин театрыг байгуулсан нь энэ юм байна.
photonews.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9611
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих