
Манай улсад улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр гарсантай холбогдуулан
ЭМСС-ын 2015 оны 188 тоот тушаал, АЗД-ын А/224 тоот захирамж, ЭМГ-ын
даргын А/22 тоот тушаалын дагуу 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс
2015 оны 05 сарын 25-ыг хүртэл нэмэлт дархлаажуулалтын ээлжит 10
хоногийн аяныг "Хүүхэд бүрийг улаанбурхан өвчний эсрэг вакцинд бүрэн
хамруулья”уриан дор 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхдүүдийг
дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.Манай
аймагт улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол 22 бүртгэгдэж үүнээс 12
тохиолдол БОЭТ-ийн халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Аймгийн
хэмжээнд дархлаажуулалтын хамралт 8791 хүн буюу 93,4 хувьтай байгаа
тул дархлаажуулалтын аяныг 2015 оны 06 сарын 05-ны өдрийг хүртэл сунган
ажиллахаар болоод байна. Иймээс улаанбурханы нэмэлт дархлаажуулалтад
хамрагдаагүй хүүхдийг ӨЭМТөвүүдэд харъяалал харгалзахгүй вакцинжуулж
байгаа тул эцэг эхчүүд 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхдээ нэмэлт
дархлаажуулалтад хамруулахыг уриалж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9836
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих