Хубилай хаан ба Пагва лам Лодойжалцан, 1215 оны наймдугаар сарын
28-ны өдер (хөхөгчин гахай жилийн намар) Чингис хааны отгон хүү Тулуйн
дөрөвдүгээр хүү мэндэлжээ.Тэр бол хожим XIII зууны сүүл үест бүх Хятад
болон Зүүн өмнөд Азийн олонхи орныг бүхэлд нь нэгтгэсэн их Юан улсыг
байгуулагч Хубилай байсан ажээ.1224 оны намар Чингис хаан аяны замаас
буцаж явах үед Тулуйн хүү Хубилай, Хүлэгү хоёр Эмил (одоогийн Казастанд
бий) голын орчим өвөг эцгээ угтан ирж бараалхжээ.
Тэгэхдээ Хубилай
нэгэн туулай, Хүлэгү нэгэн буга харван алжээ. Өвөг эцэг Чингис хаан
Монголын уламжлалт заншлаар анхны авынх нь махаар дунд хурууг нь мялааж
өгсөн гэдэг.Энэ бол Хубилай хүүгийн тухайд агтын буйд газар үзэж, аавын
буйд хүнтэй танилцахын эхлэл байсан буй. Даан удалгүй өвөг эцэг Чингис
хаан 1227 онд тэнгэрт хальж өөрийн эцэг Тулуй 1232 онд өөд болж, мэргэн
ухаант хатан Сорхугтани ээжийнхээ ивээл хүмүүжилд ах дүү есүүлээ өсөн
торнисон ажгуу.Хубилай хааны дэргэд 17 жил алба хаасан, алдарт жуулчин
Марко Пологийн бичсэнээр "Олон олон хан тэргүүлэгчдийн их эзэн болсон
Хубилай хааны гадаад дүр байдал ямар буй хэмээвээс, тэрбээр өндөр ч бус,
намхан ч бус, дунд зэргийн нуруутай бие бялдар сайхан эр ажгуу.Нүүр
царай нь туяаран гэрэлтэх нь сарнайн адил, нүд нь ухаалаг агаад мойл
хар, хамар тэгш бөгөөд өндөр" хүн байсан ажээ.
Ухаалаг
мэргэнээрээ Сэцэн хэмээн алдаршсан Хубилай хааны их гүрэн байгуулсан
түүхийг энд өгүүлэх боломжгүй бөгөөд тэрбээр 1260 онд 46 насандаа хаан
ширээнд сууж 35 жил төр бариад 1294 онд нас сүүдэр ная хүрээд тэнгэрт
хальжээ. Түүнийг өвөг дээдсийнх мөнх нойрссон хамаг Монголын уугуул
нутаг гурван голыг эх Хэнтийн нуруунд нь авчирч оршуулсан гэдэг. Хубилай
хаан төрийг төвхнүүлэх, харийн улсыг эзлэн захирах олон үйлийг
зэрэгцүүлэхийн хамт бичиг соёлд багагүй анхаарч байжээ. Нэгэн жишээ
татахад Бээжингийн хойд талд байгуулсан Ханбалиг ( Их нийслэлд) хотод
улсын судар шастир зохиох хүрээлэн хэмээх Монгол, Хятад, Перс, Төвд
зэрэг олон үндэстний түүхчдийг оролцуулсан байгууллага ажиллаж байсан
бөгөөд энэ хүрээлэнг 1264 онд Хубилай хааны зарлигаар анх байгуулжээ.
Энэхүү хүрээлэнгийн бүтээл нь арай хожуу Мин улсын үед эмхлэн зохиосон
"Юан улсын судар" гэдэг 210 дэвтэр том зохиолын үндсэн сурвалж нь
болжээ.Бидний тухайлан бичиж буй монголын дөрвөлжин бичгийг Хубилай хаан
улсын багш Пагва лам Лодойжалцангаар зохиолгосон бөгөөд түүгээрээ их
Юан гүрний бүрэлдэхүүнд багтсан бүх улс үндэстнийхэлийгнэгэнзэрэгүйлчилж
чадах бичиг болгохыг зорьжээ.Пагва лам Лодойжалцан ( 1235-1280) бол
Төвдийн сажа нутгийн алдарт бандид Гунгаажалцаны ач хүү бөгөөд түүний
эцгийг Содномжалцан гэдэг.
Таван ухаанд мэргэшсэн бандид
Гунгаажалцан (1182-1251) бол хэн бүхний мэдэх яруу найргийн алдарт
зохиол "Субашидыг" зохиосон бөгөөд 13 дугаар зууны дунд үед Өгөдэй хааны
хүү Годан ноёны урилгаар Хөх нуурт ирж, Монгол бичгийн анхны хэлзүй
"Зүрхэн тольтыг" зохиосон бөгөөд энэ үедээ ач Лодойжалцанг дагуулан
иржээ. Төвд эх сурвалжид дурдсанаар хожим Хубилай хаан Сажа бандидыг
ордондоо залар! гэж элч явуулсан боловч нас барсан тул түүний ач хүү
Лодойжалцанг 18 настай байхад нь 1253 онд залж ирсэн ажээ. Лодойжалцан
бол мэргэн бандидын дэргэд хүмүүжсэнээс гадна төрөлхийн гоц авьяастай
хүн байсныг тэмдэглэсэн баримт олон буй. Долоон настайдаа хэдэн арван
түмэн үсэгтэй судрыг уншин төгсгөсөн бол 1258 онд Бумбын ёсны мэргэдтэй
ном хаялцаад ялж нэн ихэд алдаршсан билээ.Саган сэцэний "Эрдэнийн
товчид" дурдсанаар Хубилай хаан түүний эрдмийг ихэд биширч багш шавийн
барилдлагаар барьж, "огоот туулсан дөрвөн авшигийг" хүртэж, Лодойжалцанд
"Гурван газрын номын хаан Пагва хутагт лам" цолыг өргөж, хас тамга
хүртээжээ.
Монголын дөрвөлжин бичиг хэмээх шинэ үсэг бичгийг
Хубилай хааны даалгавраар Пагва лам зохиож дөрвөлжин үсгийн анхны
сургуулийг өөрөө гардан явуулж байжээ.Монгопын дөрвөпжин бичгийг төвд
үсэгт тупгуурлан уйгаржин монгол үсгийн системийг судалж зохиосон бөгөөд
энэ тухай академич Ш.Лувсанвандан багш "Дөрвөлжин үсгийн дурсгалын
зүйлийг үзэхэд Пагва лам тэр цагийн монгол ярианы хэпний авиазүйг сайн
ажигласан төдийгүй уйгаржин монгол үсгийн систем, зөв бичих дүрмийг сайн
судалж байж дөрвөлжин үсгээ зохиосон бопох нь илэрхий байна" хэмээн
өгүүлжээ.
Монголын дөрвелжин үсгийг зохиосон онцлог. Пагва лам
Лодойжалцан Хубилай хааны зарлигаар монгопын дөрвөлжин үсгийг зохиож
дуусмагц, 1269 онд улс гүрэн даяар албан хэрэгт хэрэглэх тухай Хубилай
хааны зарлиг гарчээ.Уг зарлиг нь "Би санаваас үсгээр үгийг бичмүй. Үгээр
хэргийг тэмдэгпэмүй. Энэ нь эрт ба өдгөөгийн нэвтэрхий хууль
болой.Манай улс умард газар тупгар байгуулсан туп суртал нь хэмжээтэй,
эртнийг эрхлэх тул дүрэм тогтоол үүсгэж завдсангүй.Аливаа хэрэглэх үсэг
бичиг нь жич Уйгар үсгийг нэвтрүүлжүхүй. Ляо улс, Алтан улс ба жич холхи
олон улсын дүрмийг хянаваас тус тусдаа үсэг буй амуй Өдгөө бичгийн
засаг улмаар хөгжих бөгөөд үсэг бичгийг тогтоох нь дутуу, бүрдээгүй
тул ийнхүү тусгайлан улсын б Пагвад тушааж, монгопь шинэ үсгийг
үүсгэ зохиолгов.
Аливаа бичиг үсгийг эрмэлзэх амуй. Үүнээс хойш
аливаа хастамга дарж, бичиг тархаан буулгахад монголын шинэ
үсгийг хэрэглэж, басхүү хамтаар тус тусад нь түүний улсын үсэг бичгийг
хавсруулахтун!" хэмээсэн байдаг. Энэ зарлигаас үзвэл Хубилай хаан
өөрийн байгуулсан их Юан улсын хэмжээнд хэрэглэх тусгай шинэ бичигтэй
бопохыг эрмэлз сэн санаа тод харагдаж байна. Одоо олдоод байгаа
дөрвөлжин бичгийн дурсгалын зүйлс дотор монголоос гадна хятад, төвд,
санскрит, турк хэлнии дөрвөлжин үсгээр бичсэн материап нэгэн адил олдож
байна.Ийм учраас апдарт монгопч эрдэмтэн Б.Я.Впадимирцов монголын
дөрвөлжин бичгийг "олон улсын цагаан толгой" хэмээн нэрлэсэн билээ. Шинэ
үг зохиох болсон туслах шалтгаан бол тухайн үеэс олон жилийн өмнө
боловсорсон уйгаржин монгоп бичиг нь XIII зууны монголын аман аялгуунаас
зохих хэмжээний зөрөөтэй байсан бөгөөд нөгөө талаар уйгаржин монгол
бичгийн цагаан толгойн үсгүүд хятад, төвд зэрэг Юан улсын бүрэлдэхүүнд
байсан улс. үндэстний хэлний авиаг нариин тэмдэглэхэд хүрэлцэхгүи байсан
явдал болон төвдөөс уламжилсан бурхны шашныг төрийн шашин болгохыг
зорьсонтой ч холбоотой байж болох юм.
Өмнө зарлигаас үзэхэд
монгопын дөрвөлжин бичгийг хэрэглэхдээ бусад үндэстний хэрэглэж байсан
уйгаржин монгол, хятад, төвд зэрэг үсэг бичгийг дор нь халсангүй, харин
хамтад нь хэрэглэх шилжилтийн арга хэрэглэсэн нь тодорхой байна. Гэвч
монголын дөрвөлжин бичгийг түгээн дэпгэрүүлэх талаар Хубилай хаан олон
зүйпийн ажил зохиосон бөгөөд тухайлбал 1269 онд Юан улсын бүх 169 замд
дөрвөпжин бичгийн сургуулиуд үүсгэн байгуулж 1272 онд дөрвөлжин бичгийг
заах улсын тусгай сургуулийг байгуулж голдуу монгол ноёд, түшмэдийн
хөвгүүдийг сонгон авч сургаж байжээ. 1275 онд дөрвөлжин бичгийн хэргийг
эрхэпсэг эрдмийн тусгай хүрээлэн байгуулжээ.
Дөрвөлжин бичиг
нь төвд, санскрит үсэгт тулгуурлан зохиосон үет үсэг бөгөөд Юан улсын
үед амьдарч байсан Шэн-Си-Мин гэдэг хүний Фа-Шу-Као гэдэг номд 43
үсэгтэй гэж дурдсан боловч бүх үсгийг тодорхойпоогүй ба "Юан улсын
сударт" 41 үсэгтэй гэж тэмдэглэжээ. Дөрвөлжин бичгийн цагаан толгойн 41
үсгээс жинхэнэ монгоп үгийг тэмдэглэхэд хэрэгпэдэг нь 28-аас хэтрэхгүй
юм.Үлдсэн үсэг нь харь шний үгийг тэмдэглэх шаардлагыг хангасан үсгүүд
байжээ. Үсгүүд дүрс хэлбэрийг төвд үсгээр үлгэр болгосон болохоор
дөрвөлжин дүр байдалтай харагддаг.
Харин бичихдээ үе үеэр
тасалж, уйгаржин монгол бичиг шиг дээрээс доош буулган бичдэг юм. Өөрөөр
хэлбэл Пагва лам дөрвөлжин үсгийг зохиохдоо үсгийн дүрсийг төвд
үсэгт тулгуурласан боловч бичлэгийн системийн монгол бичигт
тулгуурлажээ.
Дөрвөлжин бичиг нь үеийн бичиг бөгөөд гийгүүлэгч
эгшиг бүрийг "а" эгшгээр амилж уншина, харин гийгүүлэгчийн дараа
"а"-гаас өөр эгшиг хэлэгдвэл тэр эгшгийг залгаж бичнэ. Хэрвээ үеийн
эцэст ардаа эгшиггүй гийгүүлэгч хэлэгдвэл түүнийг дээд үсэгтэй нь залган
бичнэ.Өөрөөр хэлбэл монгол бичгийн дэвсгэр үсгийг дөрвөлжин бичигт
тэмдэглэхдээ тухайн дэвсгэрлэх гийгүүлэгч үсгийг өмнөх үсэгтэй нь залган
бичих арга ажээ.Гийгүүлэгч үсэг нь үгийн хаана ч орсон үл хувирах
бөгөөд харин эгшиг үсгийн тухайд үгийн эхэнд болон тэргүүн биш үед орох
хэлбэр нь ялгаатай байдаг. Дөрвөлжин бичигт үндсэн долоон эгшиг байхаас
гадна урагшилсан "э" эгшгийг тусгай дүрсээр тэмдэглэсэн байдаг.
Академич
Ш.Лувсанвандан, эрдэмтэн Ц.Шагдарсүрэн, Д.Төмөр-тогоо нарын шинжлэн
бичсэнээр дөрвөлжин үсгийн нийлмэл бүтэц нь монгол бичгийн үсгийн
бүтэцтэй шууд холбоотой юм.
Дөрвөлжин бичгийн дурсгалыг
ажиглахад ерөнхийдөө монгол бичгийн зөв бичих дүрэмтэй тохирох боловч
дунд үеийн монгол хэлний аман аялгууны онцлогийг тусгасан байдаг тул
судалгааны хувьд тун сонин баримт олон байдаг. Жишээлэхэд дөрвөлжин
бичигт урт эгшгийг яаж тэмдэглэснийг академич Ш.Лувсанвандан багш
нарийвчлан судалж, хэд хэдэн өгүүлэл бичсэн
билээ.Дөрвөлжинбичгийгхэрэгжүүлж ирсэн анхны үед уйгаржин монгол бичгээс
ялгахын төлөө "Монголын шинэ үсэг" хэмээн нэрлэгдэж байв. Гэтэл "Үүнээс
хойш монгол үсгийг шинэ үсэг хэмээн дуудаж болохгүй" гэж хааны зарлиг
тусгайлан гарсны улмаас "Монголын улсын үсэг", "Юан улсын үсэг" гэж
нэрлэгдэх болжээ. Хожмын судлаачдын дунд "Дөрвөлжин бичиг","Пагва үсэг"
гэж алдаршсан билээ.
1271 онд Хубилай хаан бас зарлиг нийтэлж,
дөрвөлжин үсгийг хэрэгжүүлсэн 2 жилийн турш ахицгүй байгааг зэмлэж,
цаашид дэлгэрүүлэх тухай 11 зурвас зарлигийг гаргажээ. Уг зарлигт
дөрвөлжин үсгийг заан сургахсургуулийгтүгээмэлбайгуулах, холбогдол бүхий
сайд түшмэд, албан хаагчдад "Зуун өдрийн дотор монгол бичгийг
/дөрвөлжин бичгийг/ заавал сайтар сурч эзэмшихийг" шаардсаны хамт
хүмүүсийн сурах дур сонирхлыг хөгжөөхийн тулд дөрвөлжин үсэг
сурагчдыг "Алба улаанаас хэлтрүүлэх", сайтар сурч боловсорсон хүнд "зүй
зохисыг нь үзэж албан тушаал олгох" зэрэг зарлигтогтоол гаргасан байна.
Ингэж
төрийн зүгээс зүйл зүйлийн арга хэмжээ авсан хэдий ч зуу гаруй жил
хэрэглэгдээд зогссон байна. Яагаад түгэн дэлгэрч чадаагүйн учир гэвэл:
1,Юан
улсын бүрэлдэхүүнд байсан монгол, хятад, төвд, уйгар зэрэг нь цөм дадан
хэвшсэн эртний бичиг үсэгтэй, боловсорсон утга зохиолын хэлтэй байсан
тул шинэ үсгийг тийм амархан авч чадахгүй байлаа.
2.Дөрвөлжин
бичгийг уйгаржин монгол бичигтэй харьцуулбал бичихэд хялбар бус, үеэр
таслан бичиж цэг тэмдэг хэрэглэдэггүй тул үг, өгүүлбэрийн зааг
тодорхойгүй байдаг зэрэг дутагдалтай байлаа.
З.Уйгаржин монгол
бичигт монголын олон аялгуунд сэлгэн хэлдэг авиануудыг адил дүрсээр
тэмдэглэсэн байдгийг Пагва лам дөрвөлжин бичигтээ ялган тэмдэглэх үсэг
зохиосон билээ. Энэ нь монгол туургатны дунд түгээмэл түгэхэд саад
болсон бололтой.
Монголын дөрвөлжин бичгийн дурсгалууд.
Өдгөө
бидэнд дөрвөлжин бичгээр уламжлан ирсэн, олдсоор байгаа дурсгалууд нь
монгол, хятад, төвд, түгэр, түрэг хэлээр байгаа билээ. Энд зөвхөн
дөрвөлжин үсгээр монгол хэлийг тэмдэглэсэн дурсгалын тоймыг өгүүлбэл:
1.Хаад
болон бусад хүмүүсийн зарлиг бичгүүд нэлээд олон олдоод байгаа бөгөөд
агуулгын хувьд ойролцоо байдаг. Голдуу хаданд сийлсэн зарлиг байх бөгөөд
хятад бичээсийг хажууд сийлсэн ч бий.Ийм дурсгал одоо ч олдож байгаа
бөгөөд БНХАУ-ын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн үндэстний судлах
газрын ажилтан Зууннаст саявтархан Гуандун мужийн нэгэн сүмээс Буянт
хааны /1285-1320/ хоёр зарлиг олж нийтэлжээ.
2,Элч,
төлөөлөгчид олгосон дөрвөлжин бичгийн бичээс бүхий пайзууд байх бөгөөд
голдуу төмөрлөг зүйл ба хас чулуугаар үйлдсэн, дүгрэг, урт дөрвөлжин
хэлбэртэй, оосорлон авч явах нүх бүхий байдаг. Пайзуудын үг, агуулга нь
ойролцоо бөгөөд жишээлбэл Монгол хэлээр дөрвөлжин үсгээр бичсэн
бичээс
бүхий нэгэн ширмэн пайзын үг нь "Мөнх тэнгэрийн хүчинд хааны зарлиг, хэн эс биширвээс алдтугай" гэжээ.
3.
Түүхэн сурвалжийн мэдээ, эрдэмтдийн судалгааг үзвэл Юан улсын үед олон
ном судрыг дөрвөлжин үсгээр бичиж, барлаж байсан бөгөөд өдгөө бидний үед
уламжлан ирсэн нь тун ховор ажээ. Сажа Бандид Гунгаажалцаны зохиосон
"Субашид" хэмээх яруу найргийн зохиолыг орчуулаад дөрвөлжин бичгээр
баралж байжээ. Үүнийг тодруулан өгүүлбэл дөрвөлжин бичгээр барласан
номын нэгэн тасархай хуудсыг Финландын нэг жуулчин 1906 онд Дорнод
Туркестаанаас олжээ.Финландын эрдэмтэг Г.Рамстедт эхлэн судалж, XIV
зууны эхэн үед дөрвөлжин бичгээр барласан, бурхны шашин номын тасархай
мөн гэж дүгнэжээ. Хожим түүний шавь Д.Аалто проф.Л.Лигетийн хэвлүүлсэн
"Субашидын" XIV зууны эхэн үеийн Тарийч тойн Сономгарагийн монгол
орчуулгатай тулган судалж, дөрвөлжин бичгээр байгаа уг номын тасархай
хуудас нь "Субашид" болохыг баталжээ.
4. Зоос, мөнгө, тамга,
тэмдэг, сүм хийдийн барилга дээрх бичээс зэрэг орно. Одоогоор олдож
байгаа дөрвөлжин бичгийн дурсгалууд нь он цагийн хувьд хамгийн сүүлчийнх
нь 1377, 1382 оны дурсгал юм.Гэвч сүм хийд, судар номын чимэг болгон
хожим болтол хэрэглэж байсан гэж үзэх үндэстэй билээ. Монголын дөрвөлжин
бичиг нь анх 1581 оноос эхлэн судлаачдын анхаарлыг татаж, 1699 онд
Японд дөрвөлжин бичгийн дурсгал хэвлэгдэн, судалгааны эргэлтэд оржээ.
Энэ үеэс эхлэн өдгөө хүртэл Монгол, Орос, БНХАУ, Унгар, ХБНГУ, Польш,
Франц, Ангили, Америк, Япон, Энэтхэг, Австрали, Итали зэрэг оронд
дөрвөлжин бичгийн талаар судалгаа хийж, олон арван өгүүлэл ном хэвлэжээ.
Монгочууд өнгөрсөн түүхийн хугацаанд арваад янзын үсэг бичгийн
тогтолцоог боловсруулан хэрэглэж ирсэн нь монгол туургатны соёл
боловсролын түүхийн салшгүй нэг хэсэг мөн бөгөөд тэдгээрийг судлан
толорхойлж, хойч үеийн хэндээ соёлын өв болгон хүртээх нь эрхэм чухал
болохыг тэмдэглэж хэлье.
МУИС-ийн багш Ш.ЧОЙМАА