Халх голын сав газрыг Чөлөөт бүс нэрээр будлиантуулж байгаа талаар учир мэдэх хүмүүс онцолсоор байгаа. Энэ удаад уг асуудалд хуульч хүний байр суурьнаас хандаж, холбогдох байгууллагуудад хүртэл хандаад байгаа өмгөөлөгч Г.Батбаяртай ярилцаж, зарим зүйлийг тодрууллаа.
-Халх голын сав газрыг Чөлөөт бүс нэрээр гадныханд үнэ төлбөргүй өгөх гэж байгаа талаарх мэдээлэл олны анхаарлын төвд байсаар байгаа. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна?
-Би МУ-ын иргэний эрх, үүрэг эх нутгаа гэсэн хүсэл зоригийн хүрээнд Дорнод аймгийн Халх голын сав газрыг Чөлөөт бүс нэрээр халхавчлан бусдад үнэ төлбөргүйгээр өгөх тухай УИХ-ын 2015.07.09-ний өдрийн 75-р тогтоолыг ҮХ, ЭХ, ГТХ, ОУ-ын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалах талаар нэгдэн орсон гэрээ конвенц зэрэг холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж хүчингүй болгуулж хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллагуудад хэсэг нөхдийн хамт хандсан байгаа.
Хорио Цээр, Технолгийн чөлөөт бүс нэртэй энэ газарт хуульд зааснаар
-Тухайн газарт хууль тогтоомж үйлчлэхгүй болж, гадны эрхшээлд бүрэн орох нөхцлүүд бүрдэж байгаа гэж ойлгож болох уу?
-Тийм.
Тухайлбал,
Чөлөөт бүсийн тухай хуулийн /ЧБТХ/ 15.1-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх, жил бүр Засгийн газрын баталдаг гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувь хэмжээ, импортоор орж ирэх бараа материалын хязгаарлалтууд, МУ-ын иргэдийн эрх үүрэг чөлөөт бүсийн энэ нутаг дэвсгэр хамаарахгүй. Мөн хуулийн 11.1-т зааснаар "хилийн боомттой ойролцоо байрлалтай чөлөөт бүсэд хил залгаа улсуудын иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй” гэсэн байгаа нь
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.4-т заасан "Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувиас илүүгүй байна..” гэдэг хязгаарлалт ч энэ чөлөөт бүст үйлчлэхгүй хяналтаас алдагдах болж байгаа. Яг энэ заалтаа дагаж мөрдвөл . ЧБТХ-ийн 16, 23-р зүйлд зааснаар . Ер нь энэ ЧБТХ гэдэг нь асар их луйвар хууль бус үйлдлийг хуульд заасан аргаар нуун далдлах хуулийн нэг цоорхой боломж болчихоод байгаа юм.
Өөрөөр хэлбэл, тухайн газар нутагт гадаадын иргэд өөрсдийн хууль тогтоомжийг бий болгож аажмаар гадны суугуул иргэдийн эх нутаг болно гэсэн үг л дээ.
-Халх голын энэхүү чөлөөт бүсийн газрын хэмжээний тухайд?
-, НҮБ-д бүртгэлтэй нийт улсын дөрөвний нэгийнх нь газар нутгийн хэмжээнээс багагүй, гурван сумын нутаг дэвсгэрийг хамарсан нутаг дэвсгэр байгаа.
-Үржил шим ихтэй, стратегийн нөөц газар гэж ярьдаг?
-1939 онд нь дээ. Уг нь миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг... гэж манайхан цэцэрхдэг хирнээ бүгд л дор бүрнээ хувиа хичээн чимээгүй сууж байгаа нь харамсал төрүүлэх юм. 1939 онд японы квантуны армийн дэлгэмэл дивизүүд замын Үүдээр дайрсан бол МУ-ын нийсэлийг эрхэндээ хурдан хугацаанд оруулах бүрэн боломжтой байхад ингээгүй. Тэд Дорнотын Халх голын сав газрыг хамгийн үржил шимтэй хөрсний ашигтай ялзмаг нь 40 см, зарим газраа 1 м-с гүн байдаг зэргийг судалж үзээд будаа, гурилийг тариалан цэргийн хүнсээ ханган цаашид дайныг явуулахад стратегийн түшиц газар гэж үзэн халх голоор дайныг эхлүүлсэн. Хуучин Зөвлөлт гүрэн ч халх голыг цэргийн хүнсийг бэлтгэх тааламжит нутгаар сонгон тэнд Халх голын САА-г байгуулан стратейгийн нөөц газарт хадгалж өнөөдрийг хүртэл ашиглахийг хориглож армийн мэдэлд байлгаж байсан МУ-ын хамгийн үржил шимтэй тариалангийн бүс нутаг. Эндээс хятад, солонгос, япон зэрэг азийн хүчирхэг гүрнүүдтэй харьцахад хамгийн ойр чухал газар юм.
-Хэрэв энэ мэтээрээ байвал газар нутгаа бусдад алдах боломж бий гэж таны хувьд үзэж байна уу?
-Одоо дэлхий нийтэд Хятад, Африк, Хойд Солонгосын эх нутгаасаа дайжсан олон сая өлсгөлөн цагаач иргэдийн асуудал хурцаар тавигдаж Ливи улсад нэг сая цагаач хүний шорон байгуулах тухай яригдаж байна. Тэгэхэд бид газар нутгаа бусдад алдаж ч магадгүй нөхцлийг үүсгэх боломжтой нь "..эдээрээ оролдвол алдахын цондон..” гэгч зүйлтэй нүүр тулахад ойрхон болоод байна.
Бид хотод хамгийн ойрхон байгаа төвийн бүсд байх газар тариалангийн талбайгаа бүрэн, үр ашигтай ашиглаж мэдэхгүй, импортоор орж ирж байгаа гурил, будаа ногоогоо ч зохицуулж чадахгүй чи би дээ тулж жилийн жилд хэрэлдээд байгаа хирнээ бас дахиад нэг газар тариалан тарих чөлөөт бүс гэгч зүйл гаргаж ирэн хаа байсан мянга гаран км-ээс ногоо тээвэрлэж хотод авчирч зараад хүнсний асуудлаа бүрэн зохицуулна гэж үлгэр яриад түүндээ ард түмнээ үнэмшихийг ятгаад сууж байгаа нь өрөвдөлтэй юм. Ард түмний минь хамгаалаад, газар шороогоо аврах гээд явах нэг ч улс төрийн зүтгэлтэн лидэр өнөөдөр алга байна. Бүгд л өөр өөр жижиг асуудал яриад л ухаантай царайлж байна. Хэрвээ бид энэ хорио цээрийн чөлөөт бүс гэгчийг ингээд орхих юм бол хэдэн жилийн дараа изриал палестины ард түмэн шиг үүрд газар нутгаа булаалдсан, энэ нутаг манай улсын нутаг байсан гэж дурсамж ярьсан ард түмэн болон үлдэнэ.
-Халх голын сав газрын чөлөөт бүс болгох шийдвэрийг наадмын үеэр, ард түмний анхаарал сарнисан үед баталсан. Учир мэдэх хүмүүс үүнд их шүүмжлэлтэй байна?
-ҮХ-ийн 6.1 дэхь хэсэгт "..Монгол Улсад газар..түүний хэвлий..ой ус амьтан ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд..байна” гэж заасан хирнээ ард түмнээ мэдээ ч үгүй байхад нь нь эх орны маань газар шороог бусдад ашиглуулах гэсэн нөхдийн гэмт хэргийн санаа бодлыг нотолж байгаа.
ҮХ-ийн 25.16-р зүйлд байх "ард нийтийн санал асуулга явуулах...” гэсэнтэй нийцүүлэн
-Одоо энэ чөлөөт бүсэд зааг хязгаар тогтоож эхлэх болов уу?
-Энэхүү чөлөөт бүсд хамрагдсан газар нутагт амьдарч буй хүн малыг нүүлгэн шилжүүлж тухайн бүсийг албадан чөлөөлөх үйл ажиллагаа явагдаж бүсчлэн хааж хилийн зааг хязгаар үүсгэн торлож МУ-ын иргэдийг дамжин өнгөрөх, нэвтрэхийг хориглоно. Гэтэл энэ нь ҮХ-ийн 16.18-р зүйлд байх "улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох..” гэснийг зөрчиж манай улсын иргэд улсынхаа нэг хэсэг газраар зорчих ч эрхгүй болж байна.
Энэ мэт маш их хэлж таашгүй сөрөг үр дагавар ирээдүйд үүсэн бий болж тайван амьдралын хэв маяг алдагдахад хүрнэ. Энэ төслөөс болж ард түмэн зөв буруу хэмээн 2 талцан хуваагдахад хүрнэ. Төслийг санаачлагчийн шийдвэр, тогтоол ард түмнээ үл ойлгоцол, айдаст автуулах сөрөг үр дагавар үүсгэхгүй байхыг шаарддаг. Бид ирээдүй хойч үедээ бүрэн бүтэн нутаг дэвсгэртэй, тусгаар тогтносон улсыг үлдээх үүрэгтэй.
-Чөлөөт бүсийн асуудлыг санаачилсан алба хаагчдыг шалгуулахаар холбогдох байгууллагуудад хандсан гэсэн. Үнэн үү?
-УИХ-ын дарга байгаа.
Мөн ҮХ-ийн цэцэд бас хандаж 75-р тогтоолыг хүчингүй болгоно. УИХ-ын гишүүдэд ҮХ-ийн 25.1 дэхь хэсэгт өөрсдийн тогтоол гаргах онцгой бүрэн эрх бий гэж үзэж болох боловч ард түмний язгуур эрх ашигт хамаарах асуудлаар бие даан тогтоол гаргаж хууль зөрчих эрх байхгүй.
Тэдний бүрэн эрх ард түмэн улс орны эрхээр хязгаарлагдана. Мөн албан тушаалын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэн ҮХ-ийн 16.12 дахь хэсэгт байх "төрийн байгууллагын албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй..” гэснээр дээрхи хүмүүсийг шалгуулахаар АТГ-т хандаж байгаа.
-Шалгуулах гэхээр өнөөх л халдашгүй дархан эрх нөлөөлөөд эхлэх байх даа? Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан гаргасан өргөдлийг шалгах шаардлагатай гэж үзвэл УИХ-д хандан тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлж чадвал ҮХ-ийн 14.1 дэхь хэсэгт байх "..хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэсэн хууль ёсны зарчим хангагдаж чөлөөт бүсийн төсөл гэгчийн үнэн бодит байдал тогтоогдоно.
Эцэст нь хэлэхэд, төслийг санаачлагчид хамгийн түрүүнд Конконг, Синкапурыг чөлөөт бүсийн гайхамшигт жишээ болгон ярьдаг. Гэтэл тэр чөлөөт бүсэд олон арван сая уугуул оршин суугчид нь өөрсдийн зан заншил, ёс суртахуун, соёл иргэншилтэйгээ хамрагдсан. Ийм тохиолдолд бүх зүйл хяналтанд буюу тухайн газар нутгийн ард түмний хүсэл зоригт захирагдаж байдаг. Гэтэл Иймд энэ сонин нэр томъёотой чөлөөт бүс гэгчийн ирээдүй цаашид гадны эрхшээлд орох нь тодорхой.
Д.Ундрах /24tsag.mn/