Улс орны хэмжээнд төсөв мөнгө тааруу байгаа хэдий ч орон нутгийн төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, иргэдийнхээ ая тухай орчинд амьдруулах, Чойбалсан хотын автозамын сүлжээг сайжруулах зорилгоор Автозамын талаар баримтлах бодлогын хүрээнд гэр хорооллын дундуур автозамуудыг орон нутгин төсвийн хөрөнгөөр барих ажил явагдаж байгаа. Өнгөрсөн жил нилээд олон зам, уулзвар гарц ашиглалтанд орсон бол ажил үргэлжилж энэ жил Хүүхэд эмэгтэйчүүдийн гудамжнаас Эр хүний овоо хүртэлхи Хан-уул Зангиат хорооллын голын замын үлдсэн 370 гаруй метр замын ажил ид өрнөж байна.Зам 2 жил дамнан үргэлжилж байгаагийн шалтгаан нь замын транст орсон зарим айлуудын хашааг чөлөөлөх, татуулах, өндөр хүчдлийн шонг татах зэрэг асуудлаас үүдэлтэй юм.Гэсэн ч энэ асуудлыг шийдвэрлэж зам 9 сардаа багтаж ашиглалтанд орох юм.
dornodmedee.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=18843
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих