Дуучин С.Жавхлан энэ жилийн сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж УИХ-ын гишүүн болсон. Тэрбээр өнөөдөр БЗД-ийн 85-р сургуулийн нэг ангийн сурагчдад дүрэмт хувцасыг нь өөрийн анхны цалингаараа хийлгэн, бэлэг барилаа. Сурагчдын дүрэмт хувцасыг монгол дээлний загвараар урлуулжээ. Түүний анхны цалин хэмээн нэрлэж буй нь учиртай аж. Өмнө нь С.Жавхлан төрийн алба хашиж байгаагүй бөгөөд цалин авч байгаагүй гэнэ шүү. Нийтдээ 1.542.122 төгрөгийн цалин авсан байна.

URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=19143
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих