"Дорнод аймгийн залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд түүх, соёлын дурсгалт газруудыг сэргээн засварлах, байгаль орчноо хайрлан хамгаалах, байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглах, хөдөлгөөн эрүүл мэндийг эрхэмлэх, өсвөр үе, залуучуудыг эх оронч үзлээр төлөвшүүлэх, иргэд олон нийтийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэх зорилгоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас "Ногоон дэлхий-Эх нутгаа хайрлая” уриан доор эко алхалтыг 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Тусгаар тогтнолын талбайгаас –Бунхан толгой чиглэлд зохион байгуулна.
Та бүхэн нэгэн өдрийг гэр бүл, найз нөхөд, хамт олноороо хөдөлгөөн эрүүл мэндийг эрхэмлэн, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлст хувь нэмрээ оруулж, нэг өдрийг зугаатай, дурсамжтай өнгөрүүлэхийг уриалж байна.
Холбогдох мэдээллийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нээлттэй утас: 7058-4455 болон 88124060, 90108119, 99575721 дугаараас тодруулна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих