Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас "Дорнод аймгийн залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд "Ногоон дэлхий- Эх нутгаа хайрлая” эко алхалт 2018 үйл ажиллагааг 05 дугаар сарын 12-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Эко алхалтын нээлтийг "Мод тарих үндэсний өдөр”- ийн нээлтийн үйл ажиллагаатай хамтатган зохион байгуулж, Найрамдал паркаас Бунхан толгой чиглэлд алхалтыг үргэлжлүүллээ. Бунхан толгойн өнгө төрхийг сэргээн засварлах, ойр орчмын хогийг цэвэрлэх, улиас хайлаас модны тогоог цэвэрлэх, хөрсийг нь сийрүүлэх зэрэг арчилгааг хийж байгаль эх дэлхий, бүтээн байгуулалтаа хайрлан хамгаалах үйлсийг гүйцэтгэлээ.
Үйл ажиллагаанд Зүүн бүсийн оюутны холбоо хамтран ажиллаж, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улсын тэргүүний 1 дүгээр сургууль, Дорнод Их сургууль, Политехник коллеж, ЗХТ-ийн дэргэдэх Лектор клуб, Д.Хэрлэнмөрөн багштай англи хэлний Access хөтөлбөрийн сурагчид, Хөгжил дэвшил хөтөлбөрт хамрагдаж буй гэр бүлийн төлөөл нийт 240 хүн оролцлоо.
Бидэнтэй нэгдэж хөдөлгөөн эрүүл мэндийг эрхэмлэн, байгаль эх дэлхий, бүтээн байгуулалтаа хайрлан хамгаалах үйлст хувь нэмрээ оруулж, нэгэн өдрийг бүтээлчээр өнгөрүүлсэн нийт хүмүүстээ талархал илэрхийлж, хичээл сурлага, ажлын их амжилт хүсье.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих