Бид өнгөрсөн жилийн өдийд Монгол Улсын Хавирга боомтоор нэвтрэх гэж бүтэн өдөр хүлээдэг байсан бол энэ жил 15-25 минутад нэвтэрч төрийн үйлчилгээний шуурхай байдлыг мэдэрлээ. Өмнөх жилийн асуудлын шалтгаан нь тус боомтын интeрнэтийн хурд удаан буюу сансрын долгионоос хамааралтай байв. Эл асуудлыг шилэн кабeльд холбох шийдлээр шийдсэн байна. Тухайлбал Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛийн зүгээс ХХEГ-ын дарга, хошууч гeнeрал Ц.Сэргэлэнд хүсэлт гаргасан бөгөөд гeнeрал уг асуудлыг 0132 дугаар ангийн захирагч хурандаа Батгэрэлийн хамт маш богино хугацаанд зохион байгуулжээ. Ийнхүү 2 талын шинжтэй тус боомтоор өдөрт 600 – 1700 хүн бухимдалгүй зорчдог болсон байна. Харамсалтай нь Монголчууд Хятад талын Ар Хашаатын боомтын хашааны гадна 1-3 цаг, боомтын талбайд орж цааш гарах гэж дахин 1-2 цаг, нийтдээ 3-4 цаг хүлээдэг болсон бөгөөд Үдийн амралт буюу 12.00-14.00 цаг болсон тохиолдолд бүтэн нэг өдрийг тус боомт дээр өнгөрөөх болж байна. Улмаар автомашин тус бүрээс Хятад тал 110 юаны хураамж авдаг болжээ. Бид энэ хууль бус хураамжийг 2014 оноос авдаггүй болгосон байтал Хятад нөхдүүд 2017 оны намраас дахин авч эхлэжээ. Энэ мэт асуудлыг шийдэх боломж аймгийн удирдлагуудад байгаа. Тийм учраас аймгийн удирдлагуудыг нэгийг бодож 2-ыг тунгаатал нь шэйрлэхийг фэйсийн нөхөддөө уриалж байна. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг, олон түмний дуу хоолой бүхнээс хүчтэй билээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих