Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дорнод аймгийн Төв номын сан хамтран Орон нутгийн залуучуудад оюуны хөрөнгө оруулалт хийх, олон нийтэд ном унших сонирхлыг нэмэгдүүлэх, нөлөөлөх, эртэч зан үйлийг төлөвшүүлэх замаар залуучуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй, зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор тус уулзалтыг зохион байгуулж хэвшээд байна.
#Энэ_удаагийн_уулзалтаар Сайша Хирошийн "Өглөөний хүн” /цаг хугацааг захирах нь/ номын талаар өөрийн уншиж мэдсэн зүйлүүдийг бусаддаа хуваалцаж, хэлэлцүүлгийг Дорнод их сургуулийн дэргэдэх Лицей сургуулийн багш Х.Ууганзаяа амжилттай чиглүүлэн зохион байгууллаа.
#Дараагийн_уулзалт
2018 оны 07 дугаар сарын 20-ны өглөө 06:30-07:50 цагийн хооронд аймгийн
Төв номын сангийн " ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАНХИМ" -д
байгуулагдах ба оролцогч ТА бүхэн "ҮЗЭХИЙН ХЯЗГААР" номыг уншиж,
судлаад хүрэлцэн ирэхийг хүсье!
Уулзалтын талаарх мэдээллийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нээлттэй утас: 7058-4455 болон 88014593, 88049390, 88038307
Аймгийн Төв номын сан: 70584259, 86585959 дугаарт холбогдон тодруулаарай.
ДОРНОДЧУУД БИД НОМ СОНИРХОГЧ, ЭРТЭЧ ХҮМҮҮС
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих