Аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/469 тоот "Согтуу жолоочтой хамтдаа тэмцье” аяныг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 15-ыг хүртэл хугацаанд зохион байгуулах тухай захирамж, удирдамж, төлөвлөгөө батлагдан аяныг зохион байгуулж, аяны хүрээнд "ТУГ, АЯЛАХ ДЭВТЭР”-ийг төрийн болон төрийн бус байгууллагуудаар аялуулсан. Үүнд нийт 32 байгууллага хамрагджээ. Гэсэн хэдий ч согтууруулах ундаа хэрэглэж зөрчил гаргасан иргэдийн тоо буурахгүй байна.
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд согтуугаар зөрчил гаргаж эрүүлжүүлэгдсэн нийт 91 хүнээс эрэгтэй-84, эмэгтэй 7 хүн бүртгэгджээ. Тэдний 40 буюу 42,5% нь гэр, орон сууцанд зөрчил гаргасан бол 7 хоногийн даваа гаригт15 буюу 17,6% нь саатуулагдсан байна. Саатуулагдсан иргэдийн 71 буюу 83,5% нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байгаа бол 15 буюу 15,9% нь 25-30 насны иргэд байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих