"Дорнодын хүүхдүүд"-ийн энэ жилийн баяр "Халхголын түүхт Ялалтын 80 жилийн ойн" хүрээнд "Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье" уриан дор хүүхэд багачууд даа эх оронч, зөв эерэг хүмүүжлийг олгох, тэдний хөгжил, оролцоог дэмжсэн онцлог үйл явдлуудаар дүүрэн зохион байгуулагдлаа. Баярын үйл ажиллагаанд авъяаслаг 600 гаруй хүүхдүүд оролцохоос гадна аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд Засаг дарга М.Бадамсүрэн болон зөвлөлийн гишүүд оролцож, хүүхэд багачууд даа баярын мэндчилгээ дэвшүүллээ. Мөн үеэр үе тэнгийнхэндээ эерэг нөлөөллийг үзүүлж, Хэрлэн голоос 4 хүүхдийн алтан амийг аварсан Улсын тэргүүнийн 1-р сургуулийн 3 сурагч болон сурлага, урлаг, спортын амжилт гаргасан шилдэг тэргүүний хүүхдүүд дээ баярын бэлгийг гардууллаа.
Орон нутгийнхаа хүүхэд, багачуудыг баярлуулах үйлст дэмжлэг үзүүлж хамтран ажилласан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүд, хувь хүмүүстээ нийт хүүхэд багачуудынхаа өмнөөс ТАЛАРХАЛ илэрхийлье.
Та бүхнийг Хүүхдийн гэгээн тэнгэр үргэлж ивээх болтугай.
2019.06.01
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих