Дорнод/МОНЦАМЭ/.Цагаан-Овоо суманд бөхийн таван төрлийг илтгэн харуулсан хөшөө босгожээ. Тодруулбал, үндэсний бөхийн ахмад зүтгэлтэн,Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын начин Г.Пүрэв-Очирын санаачилгаархалх, буриад, барга, үзэмчин, самбо бөхийн онцлог, дэг жаягийг илтгэсэн хөшөөг боржин чулуугаар урласан байна.
Г.Пүрэв-Очир гуайөөрийн тоонот нутаг Цагаан-Овоо ууландээрээ "Бөхийн үндэсний хүрээлэн” байгуулахаар зорьж байгаа хүн юм. Энэ үйл хэргийнхээ эхлэл гэдгийг тэрээр онцолж байлаа. Энэхүү хөшөөг "Боржин суварга" ХК-д захиалан бүтээлгэжээ.
"Бөхийн үндэсний хүрээлэн” төслөө гурван жилийн өмнөсанаачлан эхлүүлсэн аж.Үүнээс өмнө"Дөрвөн угсаатны бөхийн спортын соёлыг хөгжүүлэх” төслийг санаачилсан ньөдгөөнайм дахь жилдээ амжилттай үргэлжилж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих