Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЗДТГ, ЦГ-ын хөдөлгөөний
аюулгүй байдлыг хангах тасаг, Авто тээврийн газраас хамтран мотоцикль
бүртгэлжүүлэх 14 хоногийн аян зарласан байна. Тус аймгийн хэм жээнд гарч
байгаа гэмт хэргийн 14 хувь буюу 2,4 хувийг мотоциклийн хулгай эзэлж
байгаа аж. Мөн хулгайд
алдагдсан мотоциклийг илрүүлэх гэхээр улсын дугаар аваагүй нь ихээхэн
хүндрэл учруулдаг байна. Аяны хүрээнд хөдөлгөөнд оролцож байгаа
мотоциклиудад улсын дугаар олгож бүртгэлжүүлэх, мөн үнэмлэхгүй жолооч
нарыг сургалтанд хамруулж А үнэмлэх олгох ажлыг зохион байгуулна. Аяны
үр дүнд хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг буурах, хөдөлгөөнд
оролцож буй мотоциклиуд улсын дугаар бүртгэлтэй болох ажээ.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=5716
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих