|
|
||
|
Мөнх тэнгэрийн хүч бурханы ивээлээр дэлхий дахины амьдарлыг үнэнч шудрага, гаслал зовлонгүй, амар амгалан чиглүүлж үлгэрлэн явахийг жирийн иргэн би хүсэж байна. Нэгэн зүйл: Бага буурай улс үндэстэн бусдын дарлал хавчилгад устаж үгүй болж байгаа нь дэлхийн түүхийн хар толбо гэдгийг их гүрний удирдагч нар анхаарах цаг болжээ. Нэгэн зүйл: Коммунист молигт хууртсан Кавказын ард түмэн, Крымь, Халимаг, Саха-Якут, Тува, Буриад, Төвд, Өвөр монгол, Шинжааны олон ястан, Палестин, Күрдүүдэд эрх чөлөө, тусгаар тогтнолыг олгох; Улс түмний эсрэг аливаа түрэмгийлэл, даралт шахалтыг хориглох, бага буурай ястан үндэстний нутагт зориуд суурьшуулсан хүн амаа их үндэстэн 30%-иас илүүгүй болтол аажмаар татан авах; Нэгэн зүйл: Үй олноор устгах бүх төрлийн зэвсгийг цаазлан хориглох, Нэгэн зүйл: НҮБ-ын АЗ-ийг дээд зэргийн ардчилсан үлгэр жишээ, шудрага нэр хүндтэй болгон Энэтхэг, Герман, Япон, Канад, Түрэг, Иран бага буурай 5 оронг оролцуулан 15 байнгын гишүүнтэй болгож олон улсын хүчин, шүүхийг эрх зүй, өндөр зохион байгуулалтад оруулах; Нэгэн зүйл: Манай гаригийн байгаль орчны хохирол, хүн амын их өсөлт, мэдээллийн самуун, эмх замбараагүй байдал ардчилал, хүний эрхийн хэм хэмжээ алдагдсан зэргийг нухацтай судалж улс түмний амьдралд өндөр ёс суртахуун, ил тод ардчилсан хууль цааз бүхий шудрага төрийн залгамж мэргэжлийн чанар үлгүйлэгдэх боллоо. Үүнийг хүн төрлөхтөн хойш тавилгүй шийдэх цаг үүд тогшиж байгаа бөгөөд түрүүлж мэдэрсэн улс орон ихийг хожино. Нэгэн зүйл: Дэлхийн хүндийн жин жил сар улиралд яаж багасч хэдэн их наяд тонноор яригдах эрдэс, нягтарсан чулуулаг ухагдаж байгаа бол? Гариг эрхэсийн орбит тэнцвэрээ яаж байгаа бол? Нэгэн зүйл: Хүн төрлөхтнийг аюулд дуудаж байгаа бас нэгэн хүчин нь Дэлхийн их далай тэнгэсүүд эх газраа "залгиж” байна. Газрын гүний усийг хэмжишгүй ихээр гадагшлуулснаас уулс хэврэгшин, намсч хөрсний эвдрэл нэмэгдэн, газар сайгүй салхи шуурга туурин босох боллоо. Хур бороо үер нэмэгдэн хөрс шороог зөөвөрлөн далай тэнгэсийн ёроолд авиачиж байна. Иймд бүх улс орон, аймаг муж, хот тосгон өөрсдийн нутаг дэвсгэрт нуур цөөрөм усан сан байгуулан хур тундас цас мөсний усыг далай тэнгист алдахгүй байх; том мөрөн голын урсацыг тодорхой хэмжээнд байлган хөрс шороогоо тогтоон авч үлдэх хэрэгтэй байна. Монгол улсын хөгжил дэвшилийн талаар төрийн гурван өндөрлөг төрийн дээд байгууллагуудад 2012 онд гаргасан саналууд
- 1992 оны үндсэн хууль баталсан хүмүүс Улаанбаатар хотын үндсэн оршин суугчидад нөхөн төлбөр олгох; Улсын бүх өмч хөрөнгө юу болсон тухай ард түмний өмнө тайлагнах хэрэгтэй байна. - Хороо сум аймаг дүүрэг улсаас хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарсан том, дунд, жижиг үйлдвэр, үйлчилгээ, ажлийн байр бий болгоход онцгой анхаарах; - Хотын суваг шуудуу ногоон нуур орчмийг цэвэрлэн лах бохирыг хол хаяж ариутгаж байх. - Хууль зүйн яамын эмнэлэгийн шинэ байрыг ЧД-ийн иргэдэд шилжүүлж оронд нь конторын зориулттай долоон давхар барилгыг нь авах.
Нийт ард түмний санал асуулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд 2016 оны II хагаст нийт ард түмний санал авах комисс байгуулж монгол улсын дээд шүүх, ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, ҮЭ, ардчилсан холбооны төлөөлөл оруулах асуулга: 1. 1992 оны үндсэн хуулийг: а. өөрчлах б. өөрчлөхгүй 2. Чингис хааны алтан ургийг судлан тодруулж үндсэн хуульт эзэн хаанаа өргөмжлөх: а. тийм б. үгүй 3. Намын тухай хуулийг нийт иргэдээр хэлэлцүүлэх: а. тийм б. үгүй 4. Нийт ард түмний тодотголтой Төрийн өмчийг хамгаалах, эв эеийн тунхаг, монгол номлол хэрэгтэй: а. тийм б. шаардлагагүй Төрийн сүлд бүхий хуудсаар сум хороод 10 хоногт авч аймаг, дүүрэг, улс 5 хоногт дүн мэдээ гаргана. Чингис хааны дэлхийн академийн жинхэнэ гишүүн Н.Баатар2014.11.08 |
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих