УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр Дорнод
аймгийг зорилоо. Учир нь наймдугаар сарын 8-9-нд тус аймгийн Халхгол
сумын нутаг Буйр нуурнаа Ардчилсан хүчний холбооны зүүн бүсийн чуулга
уулзалт болох тул түүнд оролцохоор Улаанбаатар хотоос морджээ.
Зүүн бүсийн чуулга уулзалтад Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Говь-Сүмбэр, Дорноговь аймаг мөн нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Багахангай, Багануур, Налайх дүүргүүдээс тус бүр төлөөлөл оролцох аж. Нийт 500 гаруй гишүүний бүрэлдэхүүнтэй томоохон хурал төлөвлөгдсөн байна.
Монголоо шинэчилье уриатай тус Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын дарга З.Энхболд, дэд ерөнхийлөгчөөр нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ сонгогдсон юм. Мөн тус холбоонд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн Д.Арвин нарын улстөрчид багтдаг юм.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих