
Өргөтгөл баригдсанаар 10-15 жилдээ зүүн бүсийг цахилгаанаар саадгүй хангах юм. "ДБЭХС" ТӨХК нь үйлдвэрлэх, түгээх, дамжуулах тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг, зүүн гурван аймгийг цахилгаанаар хангах нөхцөл бо ло лцоотой гэж хэлж болох ч одоогоор Дорнод аймгийг цахилгаан болон дулааны эрчим хүчээр, Сүхбаатар аймгийг тог цахилгаанаар хангаж байгаагаас гадна Петро Чайна Дачин тамсаг, Шин шинь, Сүхбаатар аймгийн Төмөртийн уурхай зэрэг уул уурхайн томоохон компаниуд ч эндээс эрчим хүчээ авч байгаа.
Хүчин чадал, техник ном дүрмээрээ бол 24-28 мВт буюу 70 хувийн ачаалалтай ажиллах ёстой ч өнгөрсөн өвөл 31 мВт буюу 80 хувийн ачаалал үүрчээ. Уул уурхай, хүн амын нягтаршил жилээс жилд нэмэгдэж байгаа энэ үед зайлшгүй өргөтгөл барих шаардлага тулгарч байгаа учир одоогоор Эрчим хүчний яамнаас ажлын хэсэг гарч судалж байна. Байгуулагдаад 45 жилийн нүүр үзэж байгаа учир тоноглолууд нь хуучирч элэгдэлд орсон ч мэргэжилтнүүдийн ур чадвараар авах ёстой ачааллаасаа илүүг үүрч байгааг тус компанийн удирдлага учирлаж байлаа.
Ачаалал ийнхүү их байгаа ч ирэх өвөл цахилгаан дулааны хувьд тасалдуулахгүй байлгахыг тус хамт олон зорьж байгаа юм. Түүнчлэн урд, хойд хөршөөс тог цахилгаанаа авч буй Халхгол, Чулуунхороот, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумыг 2014, 2015 онд нэгдсэн эрчим хүчинд холбоно.
ДОРНОД

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2653
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих