Товч түүх, үндсэн үйл ажиллагаа
Чойбалсан хотын Цахилгаан станцын суурийг 1967-06-17 ны єдєр тавьж, эхний ээлж 1967-1970 онд ЗСБНХУ /хуучин нэрээр/-ын техник, эдийн засгийн тусламжаар 12 мвт-ын хүчин чадалтайгаар баригдан ашиглалтанд орсон.
Үйлдвэр нь Адуунчулуун уурхайн 13 хувийн үнслэг, 47 хувийн чийглэг, 2350 ккал/кг илчлэг бүхий хүрэн нүүрсээр ажилладаг.
1979-1982 онуудад өргөтгөл хийгдэж шинээр БКЗ-75-39/фб маркийн 3 зуух, ПТ12-35/10 маягийн 2 турбогенератор суурилуулан станцын хүчин чадал 36 Мвт болсон юм.
1998-2002 онд ХБНГУ-ын 21.0 сая дойч маркын зээлийн хөрөнгөөр 2 үе шаттайгаар шинэчлэл хийгдэн БКЗ-75-39фб маягийн 3 зуух компьютерийн удирдлагатай болж, хими ус цэвэрлэгээнд бүрэн автомат удирдлага бүхий эсрэг Осмосын төхөөрөмж суурилагдсан.
2004-2008 онд Дэлхийн банкны 2.2 сая долларын зээлийн хөрөнгөөр цахилгаан, дулааны шугам сүлжээний алдагдал бууруулах төслүүд хэрэгжив.
2001-2008 онуудад Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлсэн Зүүн бүсийн хөдөө орон нутгийн сумдыг цахилгаанжуулах бодлогын хүрээнд Дорнод болон Сүхбаатар аймгийн нийт 17 сумыг Дорнод бүсийн эрчим хүчний системд холбож, төвлөрсөн цахилгаан хангамжийн нэгдсэн сүлжээнд шилжүүлэхэд 15.4 тэрбум төгрөгийн хөрөнгийг оруулжээ.
ОХУ, БНХАУ-аас 3 сум импортын ЦЭХ-ээр хангагдаж, 1 сум салхины эрчим хүчийг ашиглаж байгаа бөгөөд нийт 38 сум, багийн 22673 айл өрх, 1582 аж ахуйн нэгж, албан байгууллага, уул уурхайн 4 ордын баяжуулах, олборлох үйлдвэрүүдийг 6, 10, 15, 35, 110 кВ-ын цахилгаан дамжуулах, түгээх агаарын шугамаар цахилгаан эрчим хүчээр хангаж байна.
Тус компани нь Эрчим хүчний төвлөрсөн системд холбогдоогүй бие даан дангаараа үйл ажиллагаа явуулсаар 40 жил болж байгаа бөгөөд цахилгаан, дулааны эрчим хүчийг үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах 6 тусгай зөвшөөрлийг хамтад нь эзэмшиж, үйл ажиллагаа явуулдаг нь Монгол Улсын хэмжээнд ижил төстэй Дулааны цахилгаан станц, Дамжуулах, Түгээх Сүлжээ Хувьцаат компаниудаас ялгаатай юм.
Статус, өмчийн хэлбэр
Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 7 дугаар сарын 9 ны өдрийн 164 дүгээр тогтоолоор "Дорнод бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компани болсон бөгөөд хувьцааны 41,0 хувийг Эрдэс баялаг, эрчим хүчний яам, 39,0 хувийг Төрийн өмчийн хороо, 20 хувийг Сангийн яам тус тус эзэмшдэг.
Хүчин чадал, үндсэн тоноглол, техникийн үзүүлэлтүүд
36 Мегаватт-ын суурилагдсан хүчин чадалтай; 39 атмосферийн даралттай, цагт 330 тн уур боловсруулах нийлбэр хүчин чадал бүхий ТП-35У маягийн 3, БКЗ-75-39фб -ын 3 зуух, АП-6-35/5, ТП-12-39/13 маягийн тус бүр хоёр турбинтэй.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих