
Эрх баригч Талибаны мэдэгдлийн дараа Афганистан улсад интернэт, үүрэн телефоны сүлжээ бүрэн хаагджээ. Үүний улмаас онгоц газардах, банкаар төлбөр тооцоо хийх, эмнэлэгт үйлчлүүлэх зэрэгт хүндрэл учирч, зарим бизнес тэг зогссоноор эдийн засаг нь уналтад орох аюул тулгарсан байна.
Талибанчууд сүлжээг таслахын өмнө интернэтэд порнографик үзэх зэрэг иргэдийн "ёс суртахуунгүй үйлдлүүд"-ийг таслан зогсоож, шашны хуулийг чанд сахиулна гэх сүрдүүлгийн шинжтэй мэдэгдэл хийсэн ажээ. Уг шийдвэрийн улмаар нийт 43 сая хүн амтай улс ямар ч интернэт, гар утасны сүлжээгүй болж, гадаад ертөнцөөс бүрэн тасрав. Уг тасалдлын улмаас Афганистанд суугаа гадаадын иргэд, олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй холбоо барих боломжгүй болж, нөхцөл байдал ямар байгааг тодруулахад бэрхшээл тулгарчээ.
Анх 2021 онд Талибанчууд засгийн эрхийг гартаа авснаар эмэгтэйчүүдийг бүрэн дунд болон дээд боловсрол эзэмших, НҮБ зэрэг олон улсын байгууллагад ажиллахыг бүрэн хориглосон билээ. Иймд олон улсын хүмүүнлэгийн тусламжтайгаар тус улсын эмэгтэйчүүд цахим сургуульд сурч, гараар хийж бүтээсэн зүйлсээ зарж амьжиргаагаа залгуулдаг байсан ч интернэт хаагдсаны улмаас уг үйл ажиллагаанууд мөн доголдоход хүрэв.
Сүлжээ таслах шийдвэр Даваа гаргаас эхлэн хэрэгжсэн бөгөөд афганистан иргэд ийн гурав дахь өдрөө ямар ч сүлжээгүй амьдарч байна. Эл асуудлаар НҮБ зэрэг олон улсын байгууллагын зүгээс Талибанчуудад интернэт, гар утасны сүлжээг дахин сэргээх сануулга өгсөн ч хараахан хариу ирүүлээгүй ажээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=38887
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
Сэтгэгдэл бичих