Эрүүл мэндийн яамнаас эрт илрүүлгийг улсын хэмжээнд 2022 оны гуравдугаар сард эхлүүлсэн.
Эрүүл мэндийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Журам батлах тухай” А/139 дүгээр тушаалаар гаргасан журмын дагуу “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-г орон даяар эхлүүлсэн юм.
Энэ үзлэгээр улаан хоолой, ходоод, элэг, уушги, бүдүүн шулуун гэдэс, хөх, умиайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх боломжтой. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийх болон бусад зорилгоор үзлэгийг тодорхой хугацаагаар зогсоожээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих