Эх оронч, шударга үнэний дуу хоолой гэж өөрийгөө тунхагладаг УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, хахуул авсан, мөнгө угаасан ноцтой гэмт хэргийг хуулийн байгууллага мөрдөн шалгаж яллагдагчаар татах прокурорын тогтоолыг түүнд танилцуулах гэж олон удаа дуудсан ч тэрээр очоогүй тул дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг түүнд хуулийн байгууллагаас биечлэн хүргүүлжээ. Хуулийн байгууллагаас дуудвал гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очих ёстой энэ эрхэм яагаад хуулийн байгууллагыг үл тоож байгаа нь гайхалтай. Жирийн нэг иргэн хуулийн байгууллагын дуудсан цагт очоогүй бол аль хэдийн баригдаж хоригдох байсан нь тодорхой.
С.Ганбаатар УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх гэдэг нэрээр бамбай хийж хуулийн хариуцлагаас бултаж байгаа нь яав ч шударга хүний үйлдэл биш.
Тэрээр айж тэвдэхдээ өөрт нь ерөнхийлөгчийн захиалгаар ял үүрүүлж байгаа мэтээр хэргээ зориуд улс төржүүлж, хэргээс нэр цэвэр гарахыг оролдож, элдэв мэдэгдэл, хэвлэлийн бага хурал хийж байна.
Олон нийтийн итгэл, сэтгэл дээр олон жил тоглож, УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхээр бамбай хийсэн түүний булхайтай үйлдэл нь шүүхээр хэзээ хэзээгүй илэрч хуулийн хариуцлага хүлээх нь тодорхой болжээ.
Ард түмний нэрийг барьж, хулгай луйвар хийдэг С.Ганбаатар мэтийн хүмүүсээс монголын улс төр, олон нийт аль хэдийн салах цаг болсон.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=38863
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих