
3 сарын 4, Сугар гараг. Билгийн тооллын 25, Суулга одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 7 цаг 30 минутад мандан, 18 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Хонь
Гол мөрнөөр бяцхан аялал хийх нь байгалийн сайхныг мэдрэх хамгийн төгс арга. Харилцаанд гарсан хүндрэл бэрхшээлээс болж ссэтгэл санаа таагүй болж магадгүй. Аялалд гарвал санаа зовоосон асуудлаа мартагнаж, амьсгалахад чөлөөтэй тааламжтай. Хувийн ажил төрөлдөө цаг хугацаа, хүчээ зарцуулах нь таны урмыг сэргээнэ. Хэрвээ энэ нь танд ашиг авчирна гэж бодож байгаа бол бизнес эрхэлдэг танилуудтайгаа ярилцаж зөвлөгөө ав.
Үхэр
Таны хувьд чухал тооцогдох харилцаа холбоонд цэг тавих болно. Хэдий тийм ч сэтгэлээр унаад хэрэггүй. Энэ асуудал түр зуурынх байх болно. Үнэн зүйлийн төлөө үг хэлэхээс бүү ай. Гэр орондоо цэцэрлэгээ хий. Өдрийг амсхийх завгүй өнгөрөөнө. Санхүүгийн томоохон алдагдалд орох толгой өвдөх, хордлого авах магадлалтай байгааг анхаар. Ажил дээрээ тавгүй байдалд байгаа бол тавилга авч тохижуул. Энергиэ сайжруулаарай.
Ихэр
Дарамтад оруулах ямар нэг уулүзалт үйл ажиллагаанаас хол байх хэрэгтэй. Гэр бүлийнхэнтэйгээ хамт цэнгэлдэх хүрээлэнгээр зугаалах нь хамгийн өв сонголт бөгөөд өөрийн сэтгэл хөдлөлөө хүссэнээрээ илэрхийлж, стрессээ тайлаарай. Хайртай хүнтэйгээ санхүүгийн асуудлаар маргахгүй байсан нь дээр. Энэ өдрийг бусадтай эв найртай өнгөрөөхийг хичээ. Театр руу явж кино үзэх юмуу эсвэл оройг таатай өнгөрүүлэх ямар нэг газар оч.
Мэлхий
Таны бэлгийн эрч хүч онцгой өндөр байна. Хайр дурлалын асуудалд та цуцашгүй байх нь. Гэхдээ ихэнх хүмүүс хувиа бодсон, үг авахгүй, лидер болох гэж тэмүүлэх зэрэг чанарууд илрэх болно. Амьдралд унах сэхэх гэж байдаг. Болж буй сөрөг үйл явдлаас айх хэрэггүй. Зарим үед энэ нь хүнийг төгс төгөлдөр болгоход тус болдог.
Арслан
Гэнэт ирсэн мэдээ таныг баярлуулж, өнөөдөр таныг гэрэл гэгээтэй болгоно. Хайртынхаа гэрт очиж гэр бүлийнхэнтэй нь танилцах гэж байгаа бол сандарч, анхны сэтгэгдлээ баллаж болохгүй. Тэдний итгэлийг олж авна. Дуусгаагүй ажлаа цэгцлэх хэрэгтэй. Хэн нэгний хорон санаа хийж буй ажлыг тань сүйтгэж болзошгүйг анхааралдаа ав. Олон нийтийн ажилд оролцох, цуглаанд явах тохиромжгүй. Дотоод амар амгаланг бий болгохын тулд бясалгал хийгээрэй.
Охин
. Таагүй хандлага үргэлжилсэр байгаа тул хүмүүстэй болгоомжтой харьцахыг зөвлөж байна. Олон зүйлд орооцолдолгүй урсгалаараа яв. Хэрвээ бүх зүйлээ хэвийн байлгахыг хүсч байгаа бол хайр дурлал нөхөрлөлийн харилцаандаа ямар нэг үл ойлголцсон байдал үүсэхгүй байх хэрэгтэй. Мөнгө олон шинэ эх үүсвэр гарч ирнэ. Хөгжилтэй арга хэмжээнд оролцсоноор таалагддаг байсан хүнтэйгээ холбоо тогтоохоос гадна илүү их мэдэхийг хүснэ.
Жинлүүр
Энэ өдрийг дуртай зүйлээ хийж, зугаатай өнгөрүүл. Гэр орноо цэвэрлэ. Цэцэрлэгээр зугаалж, хоол хийх зэргээр гэр бүлдээ цагаа зарцуул. Хэрэв танд гарах сонирхол төрвөл эргэн тойрноороо алхаж, салхинд зугаалан амьдралаа сайхнаар төсөөлөх хэрэгтэй. Энэ бол өөрийнхөөрөө байх шилдэг амралт. Хэцүү цаг үед романтик харилцаа холбоотой учирч болох юм. Өөрийн аюулгүй тайван байдлаа хадгалах цаг гарга.
Хилэнц
Ноцтой уур амьсгал өнөөдөр зонхилох бололтой. Хэрвээ амар амгалан байдал, эсвэл ажил үүрэг хоёрын аль нэгийг сонго гэвэл та хоёрдахийг илүүд үзэх байх. Бага зэрэг гуньж гутрах ч та урсгалаараа байж, давбал бүх юм хэвийн. Та нарын зарим нь хоол хийх чадвараа сайжруулах, гал тогоонд жинхэнэ мэргэжилтэн байхын тулд сургалт дамжааны тухай бодож үзэх байх. Тэгвэл зарим нь насан туршийн мэргэжилтэй болж, мөнгө бас баяр баясалд умбана.
Нум
Баасан гариг. Эр зориг, гайхалтай ой тогтоолт, дүрслэн бодох чадвар, ер бусын аргаар асуудлыг шийдэх чадвар тань ямар ч ажил эхлэхэд таатай суурь болж өгнө. Өнөөдөр өвчин тусвал таатай суурь болж өгнө. Өнөөдөр өвчин тусвал ужгирч, хүндрэх хандлагатай байна. Ялангуяа эрэгтэй нумуудад энэ нь хамаатай гэдгийг санаарай. Бүхнийг даван туулахын тулд зөн билэгтээ найд. Ямар нэг зүйлийг гаднаас нь үнэлэх гэсний хэрэггүй.
Матар
Өнөөдөр уур амьсгал хүндхэн байх тул унтаж амрахад аль болох их цагийг зарцуул. Таны биеийн тамир тэнхээ дутмаг байна. Биеийн хүчний ажлыг багасгаж ажлаа цоглог хий. Хөрөнгө оруулалтын боломж танаас ухаалаг байдлыг шаардана. Ухаалаг байж мэргэжлийн зөвлөгөө авбал таныг зөв чиглүүлж өгнө. Өнгөрсөн явдлууд одоотой холбоотой болвол харилцаанд бага зэрэг сэтгэл дундуур байна.
Хумх
Урам зориг бэлэглэсэн гэнэтийн уулзалт энэ өдрийг гэрэлтүүлэх болно. Аливаа ажлын биелэлт, цаг хугацаанд хяналт хэрэгтэйг бүү март. Шинийг санаачлах сэтгэх чадвар тань улам бүр нэмэгдэж байна. Машин жолоодож байхдаа болгоомжтой бай. Гэр бүл дэх байр сууриа хадгалах талаар нухацтай бодох хэрэгтэй. Зарим тавилгаа хаяж шинийг авсан нь дээр. Сэтгэлтэй хүнтэйгээ тоглоом шоглоомоо бүү хэтрүүл.
Загас
Энэ өдрийн уур амьсгал бүрхэг байгаа ч гэрэл гэгээ, санаа амар байдал мөн мэдрэгдэж байна. Хамгийн сайхан зүйл нь хэрэгтэй үед найзууд тань гараа сунгах ба таны алдартай болох гэсэн хүсэл нэг алхмаар урагшлах болно. Загасныханд хүндлэн бишрүүлэх нь маш чухал, тиймдээ ч алдар нэртэй болох, амжилт өөд авирахыг байнга хүсдэг. Өөртөө чухал гэсэн зүйлсээ хамгаал.