Зурхайн тоолол жил
мэнгэ: XVI жарны усан туулай жил. 2 цагаан мэнгэтэй
Унасан газар угаасан
ус: Дорнод аймгийн Чойбалсан хот
Аавын сургаал
амьдралын луужин: Эзэн хичээвэл заяа хичээнэ
Сурсан сургууль
эзэмшсэн мэргэжил: ПДС-ийн мод боловсруулах
үйлдвэрлэл технологийн инженер
Ажлын гараа өнөөдрийн
бариа: Хэнтий аймгийн Батширээт сумаас ажлаа эхэлсэн. Одоо
"ДОЦ” ХХК-нийн захирал
Хорол тооно тулсан
хос багана: Хань Д.Лхагважав ПДСургууль төгссөн. Авто инженер
Арга бэлгийн заяа
алтан аргамж: 2 хүүтэй. Тэд ШУТИС-д оюутан
Эр хүний ноён нуруу
намба төрх: Ухаалаг, даруу зан, хөдөлмөрч бүтээлч чанар
Ажилч бүтээлч байхын
нууц: Амьдралаас хийж бүтээх зүйлээ олж хардаг байх
Магнай тэнийх
сэтгэлийн баясгалан: Барилгаашиглалтанд
хүлээлгэж өгсний дараа
Түмэндээ нэртэй
олондоо тустай явахын учир: Хүмүүн заяанд төрсний
эрхэм чанар энэ гэж боддог
Төрийн мялаалга улсын
хишиг: Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль,
Ардын Хувьсгалын 90 жилийн ойн медаль, "Тэргүүний барилгачин” цол тэмдэг
ОЛНЫ
ИТГЭЛ ХҮЛЭЭХ САЙХАН
1981 оны хаврын нэгэн
налгар сайхан өдөр тэнгэрт бүртийх ч үүлгүй цэлмэг. Хүүхэд бүхний царайд баярын
мишээл тодорно. Төгсөлтийн хонхны баяр өндөрлөх
дөхөж байлаа. Одоо төгсөх ангийн сурагчдад томилолт гардуулах баярт мөч ирлээ гэж зарлахад дуу хууранд
умбаж байсан их танхимд чив чимээгүй боллоо. Хаана ямар сургууульд
хуваарилагддаг бол гэж хүүхдүүд сэтгэл догдлон хүлээнэ. 10 в ангийн сурагч
Балдан-Осорын Базаргүр ПДС-ийн инженерийн ангид гэж уншихад бондгор бор хүү ухасхийн боссч очин
томилолтоо гардан авлаа. Аадар бороо шаагих шиг нижигнэсэн алга ташилт танхим
дүүрэн нүргэлж үе тэнгийн найз нөхөд нь түүнд
халуун баяр хүргэв. Энэ нь жаал хүүгийн хүсэл биелсэн анхны баярт мөч байлаа.
Он жилүүд ээлжлэн солигдсоор 1986
оны хавартай золголоо. ПДС-д элсэн суралцах томилолт захирлаасаа анх гардан авч
байсан эаал хүү өнөөдөр "Эр өсч эсгий сунана” гэгчээр барилгын инженер гэдэг
мэргэжлийн диплом -өвөрлөсөн том хүн болжээ. Удалгүй тэрээр Дорнод руугаа
хөлгийн жолоо заллаа. -Овоо доо миний хүү сургуулиа төгсчихлөө. Одоо аав ээжийн
бондоохой биш ард олныхоо төлөө зүтгэх том хүн боллоо шүү дээ гэж хэлээд аав,
ээж нь хүүгээ өхөөрдөн үнслээ. Ээж ааваа баярлуулан үнсүүлэх шиг эрхэм хүндтэй
шагнал ховорхон биз ээ.
Хүүхэд насны хүсэл биелэх сайхан.
Одоо түүнийг ажил амьдралын их зам тосон хүлээж байгаа.
Баянхангай буюуДоц
Б.Базаргүр сургуулиа
төгсч ирээд орос ах нарын СМУ хэмээх түм тужигнэж бум бужигнасан их айлын хаалгыг
анх татаж барилга трестийн даамлын албыг гардан авч ажил амьдралын гараагаа эхэлсэн
түүхтэй.
Монгол оронд өрнөсөн ардчилсан
хувьсгалын ачаар хүн бүхэн өөрийн гэсэн өмчтэй болох сайхан эхлэл тавигдлаа.
Энэ л үед Б.Базаргүр ажиллаж байсан барилга трестийнхээ мужаан цех байсан
хэсгийг ариун цагаан хөдөлмөрөөрөө олсон хэд гурван төгрөгөө хуримтлуулан байж
1992 онд хувьчилж авчээ. Эхний үед
байгаа тоног төхөөрөмж, хүн хүчиндээ тохируулан гэрийн мод , тавилга, модон
эдлэл хийж голдуу Сүхбаатар аймаг руу зөөж борлуулдаг байлаа. Олон ч айлыг орон
сууцтай болгосон доо.
Бэл бэнчин, мөнгө төгрөг муутай
байсан болохоор болохгүй, бүтэхгүй бэрхшээл саад бараг л алхам тутамд
тохиолдоно. Гэвч бололцоотой бүхнийг гололгүй хийж , болгож бүтээхийг зорьж
тэмүүлсээр...
"Дуслыг хураавал далай” гэдэг шиг
хөдөлмөр, зүтгэлийнхээ үр шим болсон хэд гурван төгрөгөөө хуримтлуулсаар
байлаа. Аар саархан зүйлээр өдөр хоногийг аргацаан амиа борлуулах төдий байж
болохгүй. Ямарч гэсэн тодорхой зорилго чиглэлтэй , бодитой зүйл хийе гэсэн
бодол Б.Базаргүрийн сэтгэлд байнга эргэлдэнэ. Зорьсондоо хүрч чаддаг, хөдөлмөрч
сайхан чанарыг аав ээж хоёр нь хүүдээ харамгүй өгчээ.
Ажлыг хар бор гэж бүү
гол. Хийж чадвал ажил бүхэн сайхан. Хийвэл бүү шантар. Зорьсондоо хүрэхийн тулд
чадах бүхнээ хийж бай. Аавынхаа алтнаас үнэтэй энэ сургамжийн үгийг цаг ямагт
санаж ажиллана.
Олон хоногоор бодлоо уралдуулж
оюун ухаанаа чилээсний эцэст барилгын компани байгуулахаар эргэлт буцалтгүй
шийдэж 1992 онд гар нийлсэн хэдэн нөхдийнхөө хамт 2 мужаан цехийнхээ суурин
дээр уул ус, ургамал ногоо жигдэрсэн унаган нутгийнхаа нэгэн сайхан газрын
нэрээр "Баянхангай” хэмээх ХХК-аа үүсгэн байгуулж тулгын чулуугаа тавьж гал
голомтоо бадраасан түүхтэй. Хожим нь улсын бүртгэлээр нэр давхацсан учир "Доц”
хэмээх орос ах нарын үеийн нэрийг уламжлан авчээ.
1990 оны ардчилсан хувьсгал
монгол оронд ,соц нийгмийн тогтолцоог өөрчлөн зах зээлийн нийгэмд шилжин орсныг
зарлан тунхаглав. Зах зээлийн нийгмийн жам ёсны хуулийг даган ажиллаж чадаагүй
аж ахуйн нэгжүүд дампууран хаалгаа барьж , чадсан нэг нь өсч өндийн өргөжин
тэлж байлаа. Тийнхүү зах зээлийн шуурганд тэсч үлдсэн ажилсаг хамт олны нэг бол
Б.Базаргүр захиралтай "Доц” ХХК-ийн хамт олон. Энэ нь Б.Базаргүр захирлын
зохион байгуулах авьяас чадвар, нөр их хөдөлмөр зүтгэлийн нь үр дүн байлаа.
Эргэн дурсахуй
...Одоогийн асрамжийн
газар байгаа барилгад анх төрөх тасаг байлаа. Сонин шүү.
Дарга бид хоёр хоёулаа энд төрсөн
байдаг. 2003 оны хавар төрсөн газартаа засвар хийх ховорхон завшаан бид хоёрт тохиож
билээ.Ихл бэлгэшээн баярлаж байв. Бид яаж мэдэх вэ дээ . Аав ээжүүд л хэлж
өгсөн хэрэг. Гэхдээ тэр олон өрөөний алинд нь төрснөө мэддэггүй. Засвараа хийж
дуусаад төрсөн газраа хөрвөөх юм боллоо. Одоо яах вэ.
Өрөөгөө мэдэхгүйгээс хойш бүх
өрөөнд хөрвөөхөөр шийдлээ. Өрөө өрөө дамжин хөрвөөж бүх өрөөг дуусгасан даа.
Ядарснаа ч мэдээгүй . Сүүлчийн өрөөнөөс усан хулгана болсон амьтад гарч ирээд:
"Ура ,бид хоёр дахин төрчихлөө” гэж хашгиран бие биеэ тэврэн үнсэж бөөн баяр
хөөр болж байж билээ гэж бригадын дарга Намжилын Батбаяр хуучлав.
Ховорхон хүн
Балдан-Осорын
Базаргүр гэж хэн бэ ? Ямар хүн бэ? Хамт олон нь юу гэж нэлдэг юм болоо.
Намжилын Батбаяр- бригадын
дарга.-Жинхэнэ хөдөлмөрч хүн дээ. Юу ч хийсэн мэдлэг дутдаггүй, сайхан
сэтгэлтэй, хүний мөс сайтай. Бид бүхэндээ уул ишг түшиг минь болж явдаг. Ёстой
л ховорхон хүн дээ. Ийм дарга ховорхон доо Дээгүүр харцтай, ихэмсэг дүртэй,
албан контороос ажлаа удирддаг, " цагаан артай " зарим дарга нарыг ёстой л
ичээхээр хүн шүү. Хүнийг дээр доор гэж ялгадаггүй, өрөвч зөөлөн сэтгэлтэй. Зовж
зүдэрсэн, хэлгүй дүлий хэнийгч болов боломжтой л бол ажилд авна. Тусална,
дэмжинэ. Мөн ч олон хүнд тус болж буян үйлдсэн дээ .Би 1983 оны цэрэг .Барилгын
цэргийн 187-р ангид алба хаасан
Хувь заяаны төөргөөр
энэ сайхан хүнтэй учирч аав шигээ халамжлуулж хамтран зүтгэж явна гэж зүүдлээ ч
үгүй явлаа . Хамтран зүтгэж эхэлсэн тэр цаг мөчөөс хойш цаг хугацаа харвасан
сум шиг өнгөрсөөр нэг л мэдэхэд 20- иод жилийг ардаа үджээ. Миний дарга, миний
багш, дотны анд минь, дотны өвлөгч минь болдог ийм сайхан хүнтэй ажиллахад
урамтай байдаг.
Тун эгэл жирийн , энгийн хүн дээ.
Хүн голохгүй, хоол голохгүй . Дарга нар чинь голдуу тансаг хоол зооглодог биз
дээ. Манай дарга тиймгүй . Заримдаа зун гэдэс дотор борцлоод хатаачихна.
Түүгээрээ хоол хийж биднийгээ дайлна.
Ямар амттай шөл болдог гэж
санана. Ёстой л арааны шүлс асгармаар... Шөлийг нь уухад магнайны хөлс бурзайж
алжаал тайлагдах шиг л болдог гэж өгүүлэв.
Батхуяг- барилгын даамал-Манай
дарга ажилд махруу. Олон түмний ярьдгаар ёстой л хар ажлын хүн дээ . Нэг
эхэлсэн ажлаа заавал дуусгаж байж санаа нь амрана. Ажлыг хар бор гэж голохгүй.
Хаа л бол хаана,бидэнтэйгээ л хамт жирийн ажилчин хүн шиг зүтгэнэ. Халуунд нь
халж, хүйтэнд нь хөрч ачааны хүндийг үүрэлцэнэ. Би энэ хамт олны дунд 5 жил
болж байна. Сайн дарга, сайхан хамт лныдунд ажил, үйлс өөдрөг сайхан байна.
Тусламж дэмжлэг хүсээд Б.Базаргүр захиралтай уулзсан хүн нүүрэндээ баярын мишээл
тодруулсаар л гарч ирнэ. Багагүй шүү дээ. Эцэг шиг нь л сайхан сэтгэлээр хүлээн
авна. Санаа бодлыг нь анхааралтай сонсоно. Тусалж дэмжихийг л урьдал
болгоно. Тийм л болохоор хамт олон бид даргадаа хайртай.
Ийнхүү " Зан сайт хүнд хүн бүхэн
цуглана .Замаг сайт усанд шувуу болгон л цугладаг’’ гэгчээр Б.Базаргүр захирал
олныхоо итгэл хүлээж хайрыг нь татсан сайн удирдагч болжээ.
Энэ хамт олны хөгшин залуу хэнтэй
нь ч уулзсан нэг л энгийн, эгэл даруухан яриа хөөрөө сонсогдоно Ажиллах хөдлөх
алхам бүр нь хүртэл их л тйван. Яарсан сандарсан үйл хөдлөл үзэгдэхгүй. Аажуу
тайвнаа дагаад алхайж, талхайж суусан хүн нэгээхэн ч харагдахгүй. Хүн бүхэн дор
бүрдээ өөрийн хариуцан хийх ажилдаа гаршиж үнэхээр ажлынхаа эзэн нь болж
чаджээ.
Б.Базаргүр гэдэг эгэл даруу,
дөлгөөн тайван хөдөлмөрч зүтгэлтэй , хангай шиг түшигтэй, энэ хүний сайхан
чанар бүхэн энэ хамт олонд өдөр тутмын нь үлгэр дуурайл болсоор сайхан хамт
олон төлөвшин бий болжээ
Ажил
бүхэн шулуун дардан байгаагүй зарим үед хийхээр төлөвлөсөн ажил санаснаар
бутэхгүй сэтгэл зовооно. Гэвч бэрхшээлийн өмнө сөхрөхгүи шүү гэсэн чин хүсэл нь
аливааг даван туулах хөшүүрэг нь болно. Ийм үед юу дутаад байна. Яавал дээр вэ”
гэсэн олон асуулт өөртөө тавьж хариуг нь олох гэж ухаан бодлоо уралдуулж
сэтгэлээ чилээнэ.
Эрлийн эцэст хариуг
нь заавал олно. Олсондоо урамшина. .Зорьсноо биелүүлж үр дүнг нь үзэж байж сая
нэг сэтгэл амарна. Ийм сайхан чанар, хүсэл эрмэлзлэл нь Б.Базаргүр захирлын
амжилтын үндэс, арга туршлага ажээ.
Тэрээр өөрийгөө би дарга, би
захирал гэж хэзээ ч хамт олноосоо дээгүүр тавьж байсангүй. Би хамт олны нэг
гишүүн шүү дээ гэж бодож зүтгэнэ. Өөрийгөө дөвийлгөн магтах дургүй. Миний
гэхээсээ илүү , хамт олны минь хүч . " Олны хүч оломгүй далай " гэж үнэн шүү
гэж ярих дуртай.
Санаа зөв бол заяа зөв. Энэ нь
Б.Базаргүр захирлын хэлэх дуртай чин сэтгэлийн үг. Ажил амьдралдаа мөрдлөг
болгож яваа " жанжин шугам " нь ажээ
Хөдөлмөрт шамдсан он
жилүүд
1992 он. Энэ хамт олны
ирээдүйд тэмүүлсэн их ажлын гарааны жил байлаа. Гараа сайн бол бариа сайн гэдэг
болохоор эхнээсээ зорилгодоо хүрэхийн тулд цаг мөч бүхэнтэй уралдан ажиллахыг
Б.Базаргүр эрхэм зорилгоо болгосон. Ажлын голыг хамт олон нугал даг болохоор
санаа нийлсэн хэдэн нөхдөө цуглуулж багаа бүрдүүллээ. Барилгачин байх нэг
хэрэг. Барилгачдыг удирдан зангидсан гар шиг хамт олон бүрдүүлж ажиллана гэдэг
өөр юм байна гэдгийг түүний ажил амьдралын түүх гэрчилнэ.
Анхны юм бүхэн сэтгэлд дотно ойр
байдаг. 1997 оны намар Чойбалсан хотынхоо төвд "Боржин " төвийн барилгыг барьж
дуусган чанарын онц үнэлгээтэй хүлээлгэн өглөө. Энэ нь энэ хамт олны анхны
бүтээн байгуулалт байсан болохоор хийсэн бүтээснээ харж бахархан "Бид
чадлаа”гэж уухайн түрлэг өргөн баярлаж байсан цаг саяхан. Анхны барилга нь энэ
хамт олонд бүтээж чадлаа гэсэн урам хайрлаж бүтээж чадна гэсэн итгэл, үнэмшил
төрүүлсэн.
Эднийх 5 давхар барилгыг буулган
угсармал барилга барих амаргүй ажлын эхлэлийг Дорнод аймагтаа анх удаа тавьж
бусад барилгачдадаа үлгэр үзүүлсэн гавьяатай. Бүх юм санаснаар болж байсангүй.
Саад бэрхшээл зөндөө л гарна.
Гэвч зорьсондоо хүрэх чин хүсэл
эрмэлзлэл нь бэрхшээлийг ялан дийлэх их хүч болж байлаа.
Энэ хамт олны туулж өнгөрүүлсэн
20-иод жилийн өндөрлөгөөс эргэн харвал энэ хугацаанд том жижиг нийлсэн 40 гаруй
барилга шинээр барьж 20 шахам барилга засварлаж аймаг сумынхаа хөгжилд жинтэй
хувь нэмэр оруулжээ .
18
айлын орон сууц. " Нарлаг” кафе , " Боржин " төв гээд тоочвол урт жагсаатг
гарна. Энэ хамт олны бүтээн байгуулалт аймаг сумандаа төдийгүй , алс зайдуу
слэл Улаанбаатар хотод хүрч хүрээгээ тэлжээ . Хот газрын чадалтай , туршлагатай
олон компаниудтай өрсөлдөн тендерт ялж нийслэлийн Баянзүрх дүүргийн 10-р
хороонд хорооны нэгдсэн цогцолборын барилга барьж ямархамт олон болохоо харуулж
чаджээ.
Танай хамт олны
амжилтын үндэс юунд байна ? гэж сонирхоход бригадын дарга Н.Батбаяр: Юуны өмнө
ажилчдаа чадваржуулахад их анхаарсан даа. Xос морьтой хүн хол явж чаддаг шиг
манай барилгачид нэг нь нөгөөгийнхөө
ажлыг орлох чадвартай болсон. Ийм
болохоор сул зогсолт бараг гардаггүй . Ер нь барилгын ажил нүсэр олон талтай шүү дээ.
Хуучин барилга трест гэж байхад олон дамжлагатай ,дамжлага бүхэнд дагнасан
ажилтай байдаг байлаа.
Одоо огт өөр болсон .Хөрвөх
чадвартай. Чадварлаг цөөн тооны барилгачид бүхнийг гүйцэтгэж байна. Манай дарга
ажлыг маш нарийн зохион байгуулж чаддаг. Ажил ямар нэгэн шалтгаанаар зогсоход
нөгөө ажил руу хугацаа алдалгүй шилжин орохыг чухалчилдаг . Өөрөө хэлбэл сул
зогсолт бараг гардаггүй гэсэн үг шүү дээ. Энэ л манай хамт олны амжилтын үндэс
дээ гэж бахархан өгүүлж билээ.
" Доц”-ын хамт олон зөвхөн 2010
онд Зүүн бүсийн шашны төв Данраг Даржаалин хийдийн барилга, Матад сумын халуун
ус, 7-р багийн өрхийн эмнэлэг, дивизэд багийн байр. Бунханд хувь хүний орон
сууцны барилга эрэг нийтдээ 560 гаруй сая төгрөгийн барилга угсралтын ажил хийж
улсынхаа татварын сан хөмрөгт 40-өөд сая төгрөгийн хуримтлал оруулжээ. Ялангуяа
Данраг Даржаалин хийдийн барилгыг барьж босгосон нь энэ хамт олны хувьд лам
хуврагууддаа төдийгүй сүсэгтэн олон түмэндээ өргөн барьсан буянтай ажил үйлс
болж олны хайр хүндэтгэлийг хүлээж байна. Энэ бүтээлч хамт олны дотроос ажил
үйлсээрээ шалгарч хамт олноо хошуучилсан тэргүүний барилгачин 6 хүн төрөн
гарчээ.
Хориод жил гэдэг богинохон
хугацаа боловч энэ хамт олны хувьд амжилт бүтээл арвинтай, бахархах юм олонтой
, эх орныхоо хөгжилд бүтээлч хувь нэмрээ оруулсан, хөдөлмөрт шамдсан он жилүүд
байлаа.
Хүмүүн заяанд төрснийх хүн бүхэн
л өөр өөрийнхөө чадах зүйлээр бүтээж урлаж явдаг ажгуу. Б.Базаргүр захирлын
бүтээх урлан бусдаас өвөрмөц ялгаатай. Эдний хамт олны бүтээж босгосон барилга
байгууламж хаа сайгүй л тааралдана. Харах бүрдээ бид үүнийг бүтээж босгосон гэж
бодохлоор өөрийн эрхгүй баярлан бахархах сэтгэл төрнө.
Барилгачин
үнэхээр сайхан мэргэжил ажээ. Бүтээл нь хүний нүдэнд ил т од байдаг. Барилга
бүхэн хүний хэрэгцээг хангана. Барилгагүйгээр хүний амьдралыг төсөөлөх аргагүй.
Цэрэг хүн эх орныхоо энх амгалангийн манаанд зогсдог бол, барилгачин хүн хүний
сайн сайхан амьдралын манаанд зогсдог ажээ..
Төрийнхөө сүлд дууллыг мөнхөлсөн нь
2004-2008 он
Б.Базаргүрийн хувьд дурсах юм олонтой он жилүүд байлаа. 2004 оны орон нутгийн
сонгуулиар Матад сумын зон олон нутгийнхаа хүүд итгэл хүлээлгэн аймгийн ИТХ-ын
төлөөлөгчөөр сонгов. Ийнхүү ард түмнийхээ " зарц”” нь болж төр түшилцэх хувь
түүнд оногдсон ажээ. Энэ л 4 жилд түмний итгэл хүлээх сайхан, итгэлийг даах
гэдэг амаргүй даваа болохыг ухаарч олныхоо төлөө багагүй ажил амжуулсны нэг нь
аймагтаа төдийгүй монголдоо анх удаа "Төрийнхөө сүлд дуулал "-ыг уул усандаа
мөнхөлсөн гавьяаг нь онцлохоос өөр аргагүй.- Алсыг харж ихийг сэтгэж чаддаг
унаган нутгийн сэхээтэн Л.Хэрээ ах анх санаачилж Монгол улсын соёлын гавъяат
зүтгэлтэн Г.Аким бид гурав санаа нийлж ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн гуайн
төрсний 100 жилийн ойгоор энэ том хүний зохиосон "Төрийн сүлд дуулал "ын үгийг
анхны эхээр нь үзэсгэлэнт сайхан Баянхангайнхаа элгэнд сийлж мөнхөлсөн юм гэж
бахархан өгүүлэв. Тэрээр төрийнхөө сүлд дуулал”ыг уул усандаа мөнхөлсөн
төдийгүй сэтгэл зүрхэндээ бас мөнхөлж "Төрийн минь сүлд өршөө” хэмээн сүслэн
залбирч явна.
Тийм ээ ,Төрийн сүлд дуулал эгэл
даруу ,хөдөлмөрч энэ хүнийг " Дуулбал дуу нэгтэй, дугтарвал хүч нэгтэй энэ хамт
олныг амжилт бүтээлд нь зоригжуулсан уриа дуудлага болон уянгалсаар байх
болтугай.
Алсын хараа, холч
ухаан
Б.Базаргүр захирал
туулсан замаа эргэн харж хийсэн, бүтээснээ цэгнэн дүгнэж, алс хэтийнхээ
зорилтыг холч ухаандаа тунгаан бодно.
Оросын хуучин юмаар нэг хэсэг
явлаа. Одоо болохгүй нь. Барилгын материалын үйлдвэрлэл рүү орох зайлшгүй шаардлагатай боллоо гэдгийг сэтгэл зүрхээрээ
мэдэрч байлаа. Энэ бодлоо нөхөдтэйгээ хуваалцаж санаа бодлыг нь сонслоо. Олон ч
хоногоор бодолдоо цэгнэж , нөхөдтэйгөө зөвлөсний эцэст барилгын материалын
үйлдвэрлэл рүү орохоор эргэлт буцалтгүй шийдэв. Бодож төлөвлөж мөрөөдөх нэг
хэрэг. Хамгийн гол нь хийж бүтээх нь чухал гэдгийг тэрээр сайн мэднэ
Ийнхүү зорьсноо биелүүлэхээр
Дархан хот руу хөлгийн жолоо залжээ. Олон ч хүнтэй уулзаж эрэл сурал болсоор
нилээн гүнээс элс хайрга гаргах хүчин чадалтай нөгөө эксковатороо ч оллоо.
Ихэнх эд ангиуд нь тоногдож төмрийн хогийн цэг дээр тун удахгүй очиход бэлэн
болсон байлаа. Хэрэгтэй л эд байна. Даанч их тоногдож дээ. Гэхдээ засч болно
гэсэн инженерийн ухаан тархинд нь эргэлдэнэ.
Энэ машинаа анх
авчрахад ийм хуучин юмаар яах юм болдоо гэж зарим нь гайхан эргэлзэж байхад
нөгөө хэсэг нь манай дарга ч алсыг харж нэг л ухаан сийлж байгаа даа гэж бодно.
Ямар ч гэсэн хэрэг болох машинаа авчирлаа. Засч сэлбэнэ. Ажилд бэлэн болгоно .
Хэрлэн голынхоо урд элс хайрга гаргах талбай авна. Эндээ барилгын материалын
үйлдвэрлэлээ явуулж бор элсний хайргаа гаргана. Хэрэгцээгээ хангана. Бусдадаа өгнө. Б.Базаргүр захирал ийнхүү алс хэтээ харж, алжаал
ядралаа умартан хөдөлмөрлөсөөр явна.
Хаа холоос энэ эксковатороо
авчрахын учир юусан билээ гэж лавлахад.
Хуучин л болохоос биш
хүчин чадал сайтай . Одоо ийм машин ховор. Бидэнд их л хэрэг болох эд дээ.
Манай зарим компаниуд элс хайрга авна гэж газрын хөрсийг эмх замбараагүй
онгичин дайны талбар шиг л болгочих юм гэж харамсан өгүүлээд ингэх ёсгүй. Бид бүгдээрээ
байгаль ээжийнхээ ишгийг хүртэн амьдарч байна. Тийм болохоор байгаль дэлхийгээ
хайрлах эрэгтэй. Байгаль экологийн тэнцвэрийг алдагдуулахааргүйгээр зөв ашиглах ёстой.
Бид бор элсний хайрга гаргах шинэ
карьераа чухам ийм л байлгахыг эрьж байна. Бэлээхэн орос ах нарын үеийн
туршлага байна шүү д ээ. Тэр үед элс хайргыг ямар эмх цэгцтэй гаргаж байсан гэж
санана. Тэр үеийн Дорнодчууд ихэнх нь мэднэ дээ гэж өгүүлэв..
Б.Базаргүр захирлын амьдралдаа
мөрдөж яваа нэг сайхан чанар нь олноо гэх халуун дулаан сэтгэл . Аливаа ажилд ашгаа
бодолгүй л яах вэ. Гэхдээ ашигаа бодохоосоо өмнө олон түмэндээ тустай
хэрэгцээтэй юмыг нь босгоод өгье гэсэн сайхан сэтгэлээр хандана. Энэ хүний
хувьд ашиг нь ардаа тус нь өмнөө явдаг ажээ. Зарим компаниуд ашгаа бодоод жижиг
объектод дургүй байдаг нь нууц биш. Тэгвэл энэ хамт олны хувьд тийм биш ажээ .
Олноо эн сэтгэл, зүтгэл байхад олз ашиг нь аяндаа ирнэ гэсэн сэтгэл өвөрлөн ажиллана.
”Доц”-ын хувьд ихэнх нь жижиг обьектууд байдгийн учир энэ оуюу. Сайн хүнтэй уулзаж сэтгэл зүрхний нь гүнээс ундрах
үнэн үгийг нь
Сон ч суухад эгэл даруу,
хөдөлмөрч ийм л хүмүүс монгол орныхоо хөгжил дэвшлийг нуруундаа үүрч явна даа
гэж өөрийн эрхгүй бодогдон бахархах сэтгэл төрж билээ.
Хүмүүн төрөлхтөн бид бүгдээрээ
нэг л эх дэлхийтэй, "таталцлын хууль” хэмээх агуу их хуулийн гинжин хэлхээнд
амьдарч байна. Юм бүхэн бие
биеэсээ харилцан хамааралтай. "Сайн нь сайныгаа татна. Муу нь муугаа татна"
Ийм нэгэн хэн ч өөрчилж чадашгүй жам ёсны үнэн хуультай.
Эргэцүүлэн бодвоос алсын хараа,
холын ухаантай энэ хүний олноо гэх сайхан
сэтгэл нь цаг ямагт сайн сайхан бүхнийг соронз лугаа адил татаж олон түмэндээ
хийсэн их буяныг нь дагаж ажил үйлс нь өөдлөн дэвжижявна.