Хятадын "Хориотой хот"-ын хааны гэр бүлийн ордон музейн өмнө цагаан гантиг лууны толгой дээр сууж буй нүцгэн эмэгтэйн зураг өнгөрөгч 5-р сарын 17-нд Wang Dong-ийн блогт анх тавигдсанаас хойш ихээхэн шүүмжлэл дагуулж шуугиан тариад байсан.
Хориотой хотын музейн захирал нүцгэн зураг дарсан гэх 20 нотлох баримтыг хамгаалалтын камернаас шүүж авсан талаар мэдэгдэл хийсэн байна.
"Хамгаалалтын камерт дөрвөн залуугийн тасалбараа авснаас эхлээд, хувцсаа тайлсан, зураг дарсан гээд бүх үйл явцыг бичигджээ. Уг баримтыг хуулийн байгууллагад өгсөн. Энэ бол ариун газар. Энд садар самуун сурталчилах ёсгүй" гэж музейн захирал Shan Jixiang ярьжээ.
Харин зураг дарсан зурагчин Wang Dong /WANIMAL/ "Би зүгээр л ажлаа хийсэн. Нүцгэн зураг дарах нь шинэ зүйл биш. Урлаг талаас нь ойлгох хэрэгтэй" гэж ярьжээ.
Хятадын хуулинд санаатайгаар олон нийтийн газар нүцгэлсэн тохиолдолд 5-10 хоног хорих ёстой байдаг байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих