Монгол Улсын Газрын тухай, Хот байгуулалтын тухай, Барилгын тухай хууль, холбогдох тогтоол шийдвэр, заавар журмын хэрэгжилтэд хяналт тавих, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн гудамж талбайд хашаа татах, газрын хэмжээ нэмэгдүүлэх, орон сууцны барилга байгууламжийн бүтцэд өөрчлөлт оруулж өргөтгөл хийх зэрэг газрын харилцаа, барилга, хот байгуулалтын чиглэлээр гарч байгаа зөрчил дутагдлыг арилгах, илэрсэн зөрчлийг шийдвэрлэх зорилго бүхий "Хуулийн хэрэгжилт-2015” сарын аяныг 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс нэг сарын хугацаатайгаар зарлалаа.
Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны А/250 дугаар захирамжаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн, аяны хүрээнд хийх ажлын төлөвлөгөө, удирдамжийг баталсан ба ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга ахалж, бүрэлдэхүүнд аймгийн ЗДТГ-ын ХБХэлтэс, ГХБХБГазар, МХГазар, Хэрлэн сумын ЗДТГазар, багийн ажлын албадын холбогдох мэргэжилтнүүд орсон байна.
Аяны хүрээнд аймгийн төв болон Халхгол сумын газар эзэмшигч, ашиглагчдын:
-Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, эрх бүхий Засаг даргын захирамж шийдвэргүйгээр барилга байгууламж, орон сууц, худалдаа үйлчилгээний барилгуудад өргөтгөл барьсан иргэн, аж ахуйн нэгжийн судалгааг гаргах, баримтжуулах, газрын хэмжээг тогтоох, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах
-барилгын зураг төсөл, барилгын ажил, барилгын материалын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас барилгын тухай хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаа байдалд хяналт шалгалт хийж, зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах
-өнгөрсөн онд ашиглалтад орсон орон сууцны барилгуудын гадна тохижилтын ажлыг шалгаж, өмнө өгөгдсөн хугацаатай үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах
-Халхгол суманд газар тариалангийн зориулалтаар газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газарт хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах
-Иргэдээс газрын харилцаа, барилга, хот байгуулалтын чиглэлээр ирүүлсэн санал гомдлыг хүлээн авч, газар дээр нь танилцан шийдвэрлэх
-"Нээлттэй хаалганы өдөр”-ийн арга хэмжээг зохион байгуулах зэрэг ажлуудыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих