
Мэргэжлийн хяналтын газрын үндсэн зорилгын нэг хэсэг нь хил хорио
цээрийн хяналт байдаг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хилийн
мэргэжлийн хяналтын газар, Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газраас
Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хилийн болон гүний 26 боомтуудын хил
хорио цээрийн улсын байцаагчдын улсын зөвлөгөөнийг анх удаа Дорнод
аймгийн Халхгол суманд зохион явууллаа. Энэ жил Засгийн газрын 173-р
тогтоол гарч хилээр хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд гаргах боломж
бүрдсэн энэ үед улсын хилээр хүн малын халдварт өвчин, ургамлын хорио
цээртэй зүйлсийг нэвтрүүлэхгүй байх, импорт, экспортын барааны аюулгүй
байдлыг хангах чиг үүрэг бүхий мэргэжлийн хяналтын байгууллагын алба
хаагч нар анхдугаар зөвлөгөөнөө зохион байгуулж байна. Зөвөлгөөнд хилийн
боомт бүхий аймгуудын хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид, МХЕГ-н
удирдлагууд, Аймаг сумдын удирдлагууд оролцсон юм. Түүнчлэн хил залгаа
бүс нутгийн ижил түвшний байгууллагуудын уялдаа холбоог
сайжруулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, барааны аюулгүй байдлыг
хангах чиглэлээр сургалт зохион байгуулах, харилцан туршлага судлах, хил
дамнасан эрсдлээс сэргийлэхэд анхаарч ажиллах талаар зөвлөлдөж нэгдсэн
ойлголтонд хүрлээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10299
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих