Монголын Морин спорт, Уяачдын холбооны санал, санаачилгын дагуу МУ-н Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 33 тоот тогтоолоор Зүүн бүсийн наадмыг Сүхбаатар аймагт зохион байгуулахаар болсон билээ. Тус аймгийн Баруун-Урт хотноо энэ сарын 24-ны өдөр Эрлийз дээд, дунд, бага насны хурдан морьдын уралдаанаар даншиг наадам эхлэнэ.
7-р сарын 25-ны өдөр өглөө 06 цагт азарга, 09 цагт соёолон, 14 цагт даага гарааны зурхай руу мордох бол, дараагийн өдөр буюу 26-ны өдөр их нас, хязаалан, шүдлэн насны морьд уралдах юм.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих