БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг энэ сарын 5-наас бүртгэж эхэлнэ. Бүртгэлийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд явуулах бөгөөд гурав хоног үргэлжлэх юм байна. Бүртгэлд 18-39 насны буюу 1975 оны наймдугаар сарын 6-наас 1997 оны наймдугаар сарын 5-ны хооронд төрсөн, ял эдэлж байгаагүй иргэд хамрагдах боломжтой. Мөн Монгол Улсаас гарах эрхийг нь хязгаарлаагүй, Солонгосоос албадан гаргах арга хэмжээ авахуулж байгаагүй, БНСУ-д ажиллаж байгаад оршин суух хугацаандаа багтаж сайн дураараа нутаг буцаж ирсэн /2010.01.01-нээс хойш ирсэн/ зэрэг шалгуур хангасан байх ёстой аж. БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцсан, гэрээгээр дахин ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулан, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг компьютерт суурилуулсан тестийн аргаар авах аж. БНСУ-ын гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу тус улсад ажиллах хүсэлтэй иргэд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн байх шаардлагатай гэнэ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих