
Тодруулбал, Монгол Улсын иргэн Б.А болон С.А нарыг тус улсад зорчиж явахад цагаан өнгийн "Тоёота Харриер” маркийн автомашинтай, өнгөлөн далдлалтын ногоон эрээн хувцастай хүмүүс зогсоож, машинаас гарган бичиг баримтыг нь шалгаад, тээшийг нь онгойлгуулж улмаар цүнх, гар утас болон бусад эд зүйлсийг дээрэмдэн авсан аж.
Эл хэрэг явдал энэ сарын 14-ний шөнө 22 цагийн орчимд ОХУ-ын Буриад улсын Сэлэнгийн районы Нур-Тухум тосгоноос 8 километрийн зайд гарсан байна.
Дээрэм хийсэн этгээдүүд манай иргэн Б.А-г резинэн сумтай гар буугаар буудсанаас болж хөл, толгой, нуруундаа шархдаж, эмнэлэгт очин толгойдоо хоёр оёо тавиулсан гэнэ. Эмнэлгээс түүнд боолт хийж, амь насанд нь аюулгүй гээд явуулсан гэх мэдээлэл өгчээ. Одоогоор манай хоёр иргэн Гусино-Озерийн цагдаагийн газарт мэдүүлэг өгч байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11386
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих