Монголын
Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, Конрад Аденаэурын сантай хамтран 10 дугаар
сарын 08,09-ний өдүүдэд ЗГ-ын 11 дүгээр байр, "Дугуй заал"-нд "Монгол
дахь Улс төрийн хэлмэгдүүлэлт, сургамж (1970-1980-аад он)” сэдэвт эрдэм
шинжилгээний бага хурал зохион байгуулна. Энэхүү хурлын гол ач холбогдол нь
Монгол Улс ардчилал зах зээлийн сонголтоо баталгаажуулж, төрөөс харьяат иргэдээ
хоморголон хөнөөх гэмт хэрэг шинэ цаг үед дахин давтагдахгүй байх баталгаа
бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх
явдал болно.
Монгол Улс НҮБ-ын тусгай чуулганаар батлагдсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал
болон Төрлөөр устгах гэмт хэрэгтэй тэмцэх тухай олон улсын фактыг хүлээн
зөвшөөрч нэгдэн орсон, мөн 1992 онд батлагдсан Монгол Улсын шинэ Үндсэн хуульд
анх удаагаа хүний эрхийг дээдэлсэн хууль эрх зүйн заалт 2 дугаар бүлэгт оруулж,
тунхагласан билээ. Улс орондоо хүний эрхийг дээдэлсэн хүнлэг энэрэнгүй нийгэм
байгуулах эрхэм зорилт дэвшүүлсэн нь тухайн хурлыг зохион байгуулах хэрэгцээг
бүрдүүлж байна.
Хурлаар "Улс төрийн залхаан цээрлүүлэлт гинжин хэлхээнд задарсан нь” сэдвээр
МУТХХ-ны тэргүүлэгч, Түүхийн ухааны Д-р, проФессор. С.Баатарын үндсэн илтгэл,
мөн "1000 жилийн лит зохиосон эрдэмтэн Дамдинсүрэнгийн хэрэг", "Чойномд
тулгасан ял”, "Гай дуудсан гавьяа найруулал”, "Үхэл-амьдрал, үнэн худлын
заагаар тэмтчин бэдрэхүй”, "Илрээгүй аллагууд, улс төр”, "Түүхийг түүхийрүүлсэн
түүх”, "Эмч нарын, ШУА-ийн эрдэмтдийн, Шүүхийн ажилтнуудын гэх дуулиант хэрэг”
зэрэг сэдвүүдийг хэлэлцүүлэх болно. Оролцох хүмүүс чөлөөтэй оролцож, үгээ хэлж
болно.
"МОНГОЛ ДАХЬ УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ, СУРГАМЖ (1970-1980-аад он)”
СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ХӨТӨЛБӨР
2015 оны 10
дугаар сарын 08, 09-ний өдөр
09.00 - 09.10 Хурлын нээлт
МУТХХ-ны тэргүүн Д.Цогтбаатар
09.10 - 09.20 УИХ-ын дэд дарга, ЦАУЗБУК-ын дарга Л.Цог үг хэлнэ
09.20 - 09.30
КАС-ын суурин төлөөлөгч Др. Даниел Шмюкинг үг хэлнэ
09.30 -10.00 Улс төрийн залхаан цээрлүүлэлт гинжин хэлхээнд задарсан нь
Илтгэгч: С.Баатар. МУТХХ-ны тэргүүлэгч, Түүхийн ухааны Д-р, проф.
Хэлэлцүүлэг 20 мин. /Асуулт, хариулт, санал/
10.20 -10.50 1000
жилийн лит зохиосон эрдэмтэн Дамдинсүрэнгийн хэрэг
Илтгэгч: Я.Дүгэр. Ахмад багш, орчуулагч, нийтлэлч
Хэлэлцүүлэг 20 мин. /Асуулт, хариулт, санал/
11.10- 11.40 Цайны завсарлага
11.40-12.10.
Чойномд тулгасан ял
Илтгэгч: С.Нарангэрэл. хууль зүйн ШУ-ны ухааны Д-р, өмгөөлөгч
Хэлэлцүүлэг 20 мин. /Асуулт, хариулт, санал/
12.30 -13.00 Гай
дуудсан гавьяа найруулал.
Г.Жамьян. Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, Сэтгүүлч
13.20 -14.00 Үдийн хоол
Хэлэлцүүлэг 20 мин /Асуулт, хариулт, санал/
14.20 -14.50
Үхэл-амьдрал, үнэн худлын заагаар тэмтчин бэдрэхүй
/Нягтлан бодогч сэтгүүлч Оршихын Цэдэндорж агсаны тухай/
Илтгэгч: Ж.Баасандаш. МУТХХ-ны дэд тэргүүн, эдийн засагч
Хэлэлцүүлэг 20 мин. /Асуулт, хариулт, санал/
15.10-15.40
Илрээгүй аллагууд, улс төр
Илтгэгч: Т.Эрдэнэбилэг. МУТХХ-ны тэргүүлэгч, улс төрч
Хэлэлцүүлэг 20 мин /Асуулт, хариулт, санал/
15.40-16.20
Түүхийг "түүхийрүүлсэн” түүх
Илтгэгч: Ж.Баясах. Олон улсын хүрээлэнгийн захирал, түүхийн ШУ-ны
Д-р, МУИС-ийн профессор
Хэлэлцүүлэг 20 мин. /Асуулт, хариулт, санал/
2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр
09.00-09.30 "XX
зууны монголын түүхэнд гарсан хэлмэгдүүлэлтэд өртсөн монголын
төрийн нийгэм төрийн зүтгэлтнүүд”
Илтгэгч: О.Батсайхан. ШУА-ийн ОУХХ-ийн Д-р, профессор
Хэлэлцүүлэг 20 мин. /Асуулт, хариулт, санал/
09.50-10.20
Шүүхийн ажилтнуудын гэх цуут хэргээс
Х.Мөнхбаяр. Түүхч
Хэлэлцүүлэг 20 мин /Асуулт, хариулт, санал/
10.40-11.10
МААЭШХүрээлэнгийн Ж.Гунгаа нарын "намын эсрэг бүлэг” хэрэг
Илтгэгч: Г.Үзмээ. МУТХХ-ны гишүүн, Ж.Гунгаагийн охин
Хэлэлцүүлэг 20 мин /Асуулт, хариулт, санал/
11.30 – 12.00 Цайны завсарлагаа
12.00-12.30 Шинэ
үеийн хэлмэгдүүлэлтийн онцлогоос
Илтгэгч: Ч.Энхээ. Улс төрч, МӨХ-ны гишүүн, 1990-ээд оны хэлмэгдэгч
Хэлэлцүүлэг 20 мин /Асуулт, хариулт, санал/
13.00 – 14.00
Үдийн хоол
14.00 – 14.30 "Орчин цагийн хэлмэгдүүлэлт ба цагаатгалын ажлын цалгардалтыг
засах
асуудал”, "Хар хорум” нийгэмлэгийн тэргүүн, түүхийн ухааны доктор
Д.Хоролдамба
14.00 -16.00 Санал, шүүмжлэл болон хурлаас гарах зөвлөмжийн хэлэлцүүлэг
16.00-16.20 Хурлын
хаалт
МУТХХ-ны тэргүүн Д.Цогтбаатар, дэд тэргүүн Ж.Баасандаш
МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ХОЛБОО

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих