
Бид өмнө нь Аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгчид ИТХ-ын дарга Р.Зоригтбаатарыгаа МАН-ын гишүүнээс хасч, улмаар ИТХ-ын төлөөлөгчөөс эргүүлэн татах шийдвэр гаргасан тухай мэдээлж байсан. Тэд уг шийдвэрээ Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд хүргүүлээд байсан юм.
Тэгвэл дээрх шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөл буруушааж, сонгууль ойртсон энэ үед хэрүүл тэмцэл хийлгүй аятайхан шиг ажиллаарай гэсэн сануулгыг аймгийн МАН-ын дарга М.Бадамсүрэнд өгчээ. Ийнхүү Удирдах зөвлөлөөсөө банга хүртсэн МАН-ын хороо "Р.Зоригтбаатарыг эргүүлэн татах тухай” албан бичгээ эргүүлэн татахад хүрсэн аж. Нэмэлт мэдээлэл дуулгахад Р.Зоригтбаатар нь МАН-ын бага хурлын гишүүн юм байна.Ийнхүү Дорнод аймгйин МАН нам гэдсэндээ хөлөө жийлцэж албан тушаалын төлөө намын нөхрөө хөөж олон жилийн уламжлалт арга "намаас хөөх”, "донгодох”,”албан тушаал бууруулах” гэх мэт шийтгэлээ одоог хүртэл хэвээр хадгалж байгаа нь энэ цаг үед хэр тохирохыг бүү мэд.
Эх сурвалж www.dornod.net

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих