
Харин илчлэг хувьд дундаж хэмжээтэй өндөг нь 76 килокалори агуулдаг. Өөрөөр хэлбэл 40 грамм үхрийн мах, 200 грамм сүүтэй тэнцдэг. Өдөрт нэг өндөг хэрэглэснээр насанд хүрсэн эрэгтэй хүн өөрт шаардагдах энергийн буюу уураг эрдэс бодисын хэрэгцээний 3%, эмэгтэй хүн 4%-ийг, витамины хэрэгцээний 10-30%-ийг авах боломжтой төгс чанартай бүтээгдэхүүн юм.
Муудсан өндгийг мэдэх арга
• Мэдээж хамгийн түрүүнд хугацааг заавал харж аваарай. Хэрвээ он сар нь байхгүй бол худалдагчаас нь зөвшөөрлийн
бичиг байгаа эсэхийг асуу. Энэхүү бичгэн дээр хэзээ нийлүүлэгдсэн он сар өдөр нь байдаг юм. Гэр бүл болон өөрсдийн эрүүл мэндийн төлөө заавал лавлаарай.
бичиг байгаа эсэхийг асуу. Энэхүү бичгэн дээр хэзээ нийлүүлэгдсэн он сар өдөр нь байдаг юм. Гэр бүл болон өөрсдийн эрүүл мэндийн төлөө заавал лавлаарай.
• Тун энгийн шалгах нэгэн арга байна. 500гр усанд нэг халбага давс хийгээд өндгөө дотор нь тавь. Усан дотроо хөвж байвал сайн, өндөгний тань тал нь ил, тал нь усанд хөвж байвал дунд, тэр чигээрээ ил хөвж байвал огт хэрэглэж болохгүй. Хөргөгчинд олон хоносон өндгөө яасан бол гэж эргэлзэхийн оронд үүнийг хэрэгжүүлээд үзээрэй.
• Өндгөө гэрэлд барин дотор нь ямар нэгэн толбо , бүлэгнэсэн зүйл үүссэн эсэхийг шалгах. Энэхүү арга нь баттай арга бол биш. Тусгай багажаар тодорхойлж болдог. Гэхдээ шалгаад үзэхэд буруудахгүй шүү дээ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12028
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих