
Тус сургууль 1991 онд байгуулагдсан. Одоо 981 суралцагчтай. 73 багш ажиллагсадтай. Эрүүл мэндийн боловсрол, ёс зүйн боловсрол, чанартай суурь боловсролыг эн тэргүүнд тавьж, ахлах ангийн сурагчдыг хичээлээ сонгон суралцах боломжийг ханган өгч ажилладаг. Улс аймагтаа сургуулийнхаа нэрийг гаргаж яваа "Хүүхдэд ээлтэй” тэргүүний хамт олон юм.
Мэргэжлийн багшаар 100 хувь хангагдсан ба 74 хувь нь мэргэжлийн зөвлөх, тэргүүлэх, заах аргач зэрэгтэй байна. Энэ сургуульд үндэсний сургагч багш 6, клиник профессор багш 5, магисрт цолтой 12 багш ажиллаж байна. Төрөлжсөн хичээлийн аймгийн олимпиадад тогтмол амжилттай оролцож сүүлийн 13 жил 1-4-р байранд явж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтаар 2006, 2007, 2008, 2009 онд аймагтаа жил дараалан 2-р байранд орлоо.
Манай сургуулийн 1999-2011 онд гаргасан амжилтууд:
• 1999 онд "Аймгийн тэргүүний сургууль” болж, 2004 онд баталгаажуулсан.
• 2001 онд "Гэмт хэрэг хэв журмын зөрчилгүй хамт олон”-оор улсад 2-р байранд шалгарч байсан ба 2004 онд бататгасан.
• 2002 онд "Байгальд ээлтэй сургууль”-аар Зүүн бүсийн хэмжээнд шалгарсан.
• 2003, 2004 онд хөгжим бүжиг, биеийн тамирын хамт олон аймагтаа "Шилдгийн шилдэг хамт олон”-оор шалгарч байсан ба 2008 онд аймгийн аврага "Шилдэг сагсан бөмбөгчид”, "Хөнгөн атлетик тэмцээний аврага хамт олон” –оор өргөмжлөгдсөн.
• 2004 онд "Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар улсын хэмжээнд шалгарсан 5-н байгууллагын нэг болсон.
• 2005 онд Улсын хэмжээнд "Шилдэг менежменттэй ерөнхий боловсролын анхны ТОП-20-н сургууль” -ийн нэгээр шалгарсан.
• 2005 онд Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн "Нигүүлсэнгүй үйлстэн " хүмүүнлигийн хамт олон болсон.
• 2006 онд Монгол Улсын Боловсролын Их сургуулийн "Клиник сургууль” –аар өргөмжлөгдсөн.
• 2006 онд Олон улсын боловсрол сангаас "Ёс зүйн загвар сургууль”-аар шалгарч өргөмжилсөн.
• 2007 онд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны харьяа Боловсролын үнэлгээний Төв-өөс "Шилдэг үнэлгээтэй сургууль” -аар шалгаруулсан.
• 2009 онд Дорнод Монголын Дээд сургуулийн "Клиник сургууль”-аар өргөмжлөгдсөн.
• 2007, 2008, 2009 онд Аймгийн засаг даргын нэрэмжит математикийн олимпиадад жил бүр амжилттай оролцож "Математикийн тэргүүний хамт олон” –оор шалгарсан.
• Бага ангийн хамт олон ажил үйлсээрээ сүүлийн 12 жил аймагтаа 1-2-р байранд явж байна. Одоо тус сургууль 11 ба 12 жилийн сургалтын төлөвлөгөө хөтөлбөрөөр сургалтыг зэрэгцүүлэн зохион байгуулан явуулж байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1220
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих