Майамид барьсан элсэн цайз дэлхийн хамгийн өндөр элсэн цайзаар шалгарч Гиннесийн батламж гардан авсан байна. Энэхүү элсэн цайз нь 45 тохой, 10,25 инч өндөр юм.
Туркийн агаарын тээврийн компани 10 дугаар сарын 25-ны өдөр Майамигийн ОУ-ын нисэх буудлаас Истанбулын Ататурк нисэх буудлыг хүртэл зогсолтгүй үйлчилгээ явуулж эхэлсэн байна. Энэхүү шинэ үйлчилгээний нэг хэсэг болгож, Туркийн агаарын тээврийн компанийн захиалгаар дэлхийн хамгийн өндөр элсэн цайз барих төслийг хэрэгжүүлжээ.
Энэхүү элсэн цамхаг нь 45 тохой, 10 инчийн өндөр бөгөөд дэлхийн хамгийн өндөр элсэн цамхаг болж, Гиннесийн амжилтын батламж хүртлээ. Элсэн цайзыг дэлхийн шилдэг 13 барималч 2 долоо хоногийн турш барьсан байна. Цайзыг барихад 1800 тонн элс орсон байна.
Э.Лхагва
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих