Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулан баталсан Өршөөлийн тухай хууль хэрэгжиж эхэллээ. Тодруулбал, өчигдөр ШШГЕГ-ын харьяа Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр ангийн 49, чанга дэглэмтэй 409 дүгээр ангид хүмүүжиж байсан 125 ялтан шүүхийн тогтоол сонсож, 431 дүгээр ангийн 49 ялтан, 409 дүгээр ангид хүмүүжиж байсан 44 ялтан төрийн өршөөлийг хүртэж, эрх чөлөөтэй болсон юм.
Өршөөгдөж гэртээ харихаар болсон хүмүүсийн дотор "Онги гол” хөдөлгөөний удирдагч Ц.Мөнхбаяр багтаж эрх чөлөөтэй боллоо. Тэрбээр Өвөрхангай аймгийн Хархорины хорихоос суллагдсан байна. Ц.Мөнхбаяр өнгөрсөн онд төрийн ордны хамгаалалттай бүсэд галт зэвсэгтэй нэвтэрч, гал нээснийхээ төлөө зандалчлах гэсэн зүйл ангиар долоон жилийн ял сонссон билээ.
Т.Болормаа

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12566
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих