УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
УИХ-аас баталсан 24 тэрбум төгрөгийн төсөв бол урсгал зардал. Энэ бол АН-ынхны яриад байгаа шиг арван мянган цэргийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх бололцоо биш. Хүрэхгүй. Тэгэхээр энэ бол улс төр хөөсөн, хийрхсэн тоо төдий. Дээрээс нь Женко Баттулга ирэх нэгдүгээр сараас цэрэг татлага зохион байгуулдаг ч юм биш.
Зэвсэгт хүчин хуулиараа тав, аравдугаар сардаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгтхүчний ерөнхий командлагчийн баталснаар цэргээ татах, халах ажиллагаа үргэлжилж, дайчилгааны нөөцөө бүрдүүлдэг. Үүнтэй холбоотойгоор бусад хангалтаа ч бүрдүүлнэ. Тийм болохоор эрээ цээргүй, сонгуулийн өмнөх улс төрдөө зэвсэгт хүчнийг оролцуулахгүй байхыг шаардаж байна.
Зэвсэгт хүчин улс төрөөс ангид байж, улс орноо батлан хамгаалах үүргээ биелүүлэх чадавхтай байх, нөгөө талаас дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн олон улсад гүйцэтгэх үүргээ биелүүлэхийн тулд барилга, инженерийн ангиудаа л бэлтгэх шаардлагатай байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12719
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих