
Цуглуулгадаа хэрхэн татагдсан тухайд тодруулна уу?
-Мөнгөн тэмдэгт дээр тухайн орны ёс заншил, түүхэн баримтыг маш тод,
товчоор харуулсан байдаг нь миний сонирхолыг татсан. 2009 онд Канад
Улсад англи хэлний дамжаанд сурч байхад хичээлийн танхимуудын хананд улс
орнуудын мөнгөн тэмдэгтүүдийг жаазлан өлгөсөн байдаг байлаа. Энэ үеэс л
мөнгөн тэмдэгт цуглуулах бодол төрсөн. Одоогийн байдлаар 120 гаруй орны
мөнгөн тэмдэгт цуглуулаад байгаа.
Аливаа нэг цуглуулга ямар нэгэн ач холбогдолтой байх учиртай. Миний
хувьд мөнгөн тэмдэгт дээрх зураг, дүрсийг харж тухайн орны талаар бага ч
гэсэн мэдээлэлтэй болохыг эрмэлзэж судалгаа хийдэг.
Цуглуулгаа хэрхэн арвижуулдаг вэ?
-Өмнөд Америкийн Болив, Венесуэл, Чили зэрэг зарим нэг улс, Европын
холбоонд нэгдсэн орнуудын өмнө нь хэрэглэж байсан мөнгөн тэмдэгт болон
арлын улсуудын мөнгөн тэмдэгтийг олж авахад хүндрэлтэй байгаа.
Найзууд маань миний хоббиг мэддэг болохоор баяжилтад анхаардаг.
Цуглуулсан мөнгө болгон өөр өөрийн түүхтэй. Батлан хамгаалах салбарын
гадаад хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаатай холбоотой Зэвсэгт хүчний
офицер, ахлагч нар гадаадын улс оронд мэргэжил дээшлүүлж сурч боловсрох,
энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх болсон. Тэдэнтэйгээ холбоотой
байж зарим мөнгөн тэмдэггээ солих эсвэл захиж авчруулдаг.
Хамгийн сүүлд ямар улсын мөнгөн тэмдэгтээр баяжилтаа хийв?
-Энэ онд Тажикстан Улсын Душанбе хотод болсон 5 орны хамтарсан олон
улсын Энхийг дэмжих ажиллагааны Команд штабын сургуулийн үеэр хуучин
эдлэлийн дэлгүүрээс Герман Улсын 1914 онд хэвлэгдсэн марк болон Оросын
Цагаан хааны үеийн мөнгөн тэмдэггийг худалдаж авсан.
Цаасан мөнгөн тэмдэгтээс гадна дурсгалын зоосон мөнгө бий юу?
-Ганц нэг орны зоосон мөнгө бий. Олоод авчих юмсан гэж төлөвлөсөн
зоосон мөнгө ч байгаа. Тухайлбал, Хубилай хааны мэндэлсний 800 жилийн
ойд зориулсан "Хубилай хаан” мөнгөн зоос, Олон улсын зоосны
үзэсгэлэнгээс шагнал хүртсэн зоос, гурван сая дахь иргэн болон аугаа их
Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн зоос, 2008 оны Бээжингийн олимпийн
аваргуудад зориулсан дурсгалын зоос зэргийг цуглуулгадаа нэмэх бодолтой
байгаа.
Аливаа зүйлд энерги гэж байдаг. Цуглуулганы тань хувьд?
-Ижил нь ижлээ татдаг гэдэг үг байдаг. Миний хувьд энерги нь эерэг
санагддаг. Дэлхий ертөнц тэр чигээрээ л таталцлын хууль дээр тогтдог шүү
дээ.
Хамгийн үнэ цэнэтэй мөнгөн тэмдэгт аль орных бол?
-Тухайн орны хөгжил, эдийн засгийн хэмжээнээс хамаарч дэлхий даяар
ихээхэн хэрэглэдэг мөнгөн тэмдэгтүүд байдаг. Нэрийг нь дуулсан боловч
барааг нь хараагүй мөнгөн тэмдэгтүүд маш олон. Цахим ертөнцөөр хамгийн
үнэ цэнэтэй 10 улсын мөнгөн тэмдэгтийг жагсаасан байдаг.
Тодруулбал, АНУ-ын доллар дэлхий дээрх хамгийн их хэрэглэгддэг мөнгөн
тэмдэгт. Товчилсон тэмдэглэгээ нь 113$. Доллар нь 100 центэд хуваагддаг
бөгөөд центийг "Ногоон арт” хэмээн хочилдог. 2 дугаар байрт евро оржээ.
Товчилсон тэмдэглэгээ нь €. Анх 1995 онд евро гэж нэрлээд, 1999 оны 1
дүгээр сарын 1-нээс бүсийн албан ёсны мөнгөн тэмдэгт,болгосон. 3 дугаар
байрт Японы иен. 1872 оноос эхлэн хэрэглэж ирсэн. 4 дүгээр байрт Их
Британы фунт стерлинг »|.
Английн банк 1694 онд анхны стерлингийг худалдаанд гаргаж байжээ. 5
дугаар байрт Австралийн доллар АШ$, 1966 онд анх гаргасан энэхүү мөнгөн
тэмдэгтийг валютын арилжаанд Австралийн бүлэг улсын мөнгө хэмээн үздэг
юм. 6 дугаар байрт Швейцарийн франк Рг. Швейцари болон Лихтенштэйн
улсуудад хэрэглэдэг мөнгөн тэмдэгт.
7 дугаар байрт С$ гэж товчлон тэмдэглэдэг мөнгөн тэмдэгт бол Канадын
доллар юм. Канад доллар нь хамгийн ихээр хэрэглэгддэг тооцооны
хэрэгслийн нэг. 8 дугаар байрт Хонконг доллар $НК. 9 дүгээр байрт
Шведийн крон. 10 дугаар байрт Шинэ Зеландын доллар гэсэн дарааллаар
жагсаасан мэдээллийг харж байсан.
Цуглуулгаа улам арвижуулахыг хүсье.
Ахлагч А.Алтанхуяг

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12808
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих