
Мөн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны гишүүнээр захиалагчийг төлөөлж ажилласан Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Батмөнх нь "Ус орчин" ХХК-ийн захиралтай ойр дотно, найз нөхөд атлаа "Ашиг сонирхлын зөрчилгүй" хэмээн ташаа мэдээлэл өгч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан болохыг АТГ нотолжээ. Тухайлбал, тэрээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дэх заалтуудыг зөрчсөнийг уг албан бичгээр мэдэгдсэн аж.
Д.Билэгт

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1328
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих