БНХАУ-ын Хайнань арлын Саньяа хотын "Crown of Beauty Theatre" цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан 65 дахь удаагийн Дэлхийн мисс тэмцээний ялагчаар Испанийн гоо бүсгүй 23 настай Мирейя Лалагуна Ройо тодорсон тухай "www.telegraph.co.uk” мэдээллээ.
Харин хоёрдугаар байрт ОХУ-ын гоо бүсгүй София Никитчук, гуравдугаар байранд Индонезийн гоо бүсгүй Мария Харфанти нар шалгарчээ.
Испанийн гоо бүсгүй тэмцээн эхэлсэн цагаас титмийн эзэн болох магадлалтай 20 гоо бүсгүй нэгээр нэрлэгдэж байсан юм. Тэрбээр "Далайн эргийн гоо үзэсгэлэн” номнацид эхний таван байранд орсон бол "Топ модель” номнацид нэгдүгээр байранд жагсчээ. Мөн интернэт санал асуулгаар эхний аравдугаар байранд орсон байна.
Шинэ Дэлхийн мисс модель мэргэжилтэй бөгөөд өнгөрсөн оноос Испанийн их сургуульд сэтгүүлч мэргэжлээр суралцах болжээ.
Б.Дэлгэрцэцэг
Эх сурвалж: Shuud.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих