2015 онд дэлхийн хамгийн өндөр цалинтай топ-9 улсыг судалгаагаар гаргасан байна.
1. Люксембург
Хэрвээ "Bank Of America", "City Bank" зэрэг банкууд нэг улс байсан бол тэд Люксембург шиг улс байх байв. Тэд Европ тивийн хамгийн том ган нийлүүлэгчдийн нэг бөгөөд нийт татвар нь хасагдаад, иргэд нь жилд 38,951 ам.долларын цалин авдаг.
2. Норвеги
Усан цахилгаан станц, газрын тос, загасчлалаараа дэлхийд дээгүүрт ордог тус улсын иргэд жилд дунджаар 33,492 ам.долларын цалин авдаг. Мөн тэд долоо хоногт 33.4 цаг ажиллах хуультай байдаг гэнэ
3. Швейцари
Эдийн засгийн өрсөлдөх чадвар, иргэдийн амьжиргаа, эрүүл мэнд гэх мэт үзүүлэлтүүдээр Швейцари улс хүн амьдрахад хамгийн таатай улс орнуудын жагсаалтыг маш олон удаа тэргүүлсэн. Мөн Европ тив дундаа эмнэлэгийн тоног төхөөрөмж, эм тариа болон хөгжмийн зэмсэг үйлдвэрлэлээрээ Швейцари улс дээгүүрт жагсдаг. Долоо хоногт 35 цаг ажиллах хуультай тус улсын иргэний нэг жилийн дундаж цалин 33,491 аж.
4. Австрали
Маш олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн, эрдэс минерал экспортолосны хариуд цөөн тооны чанартай зүйлс импортлодог хүчирхэг эдийн засагтай Австрали улс тус жагсаалтын тавдугаарт оржээ. Австрали иргэд долоо хоногт 36 цаг ажилладаг бөгөөд жилд дунджаар 31,588 ам.долларын цалин авдаг.
5. Герман
Герман бол Европ тивийн хамгийн том газар нутагтай, хамгийн хүчирхэг улс мөн. Герман улс иргэдийнхээ нийт орлогын 49.5 хувийг татвар хэлбэрээр авдаг бөгөөд энэ нь эрүүл мэнд, дээд боловсролын салбарт зарцуулагддаг. Гэсэн ч Германчууд жилд дунджаар 31,252 ам.долларын цалин авдаг.
6. Австри
Үзэсгэлэнтэй байгаль, хүчирхэг эдийн засгаараа Европ тивийн зүрхэнд орших Австри улс олон хүний анхаарлыг эрхгүй татдаг. Өндөр хөгжсөн аж үйлдвэр болон ДНБ-ий 9 хувийг дангаар хангадаг аялал жуулчлал энэ улсын иргэд бүх татвараа хасаад жилд 31,173 ам.долларын цалин авдаг.
7. Канад
АНУ-ын хөрш Канад улс Саудын Араб болон Венесуэлийн дараа дэлхийн хэмжээнд гуравдугаарт орох газрын тосны нөөцтэй, цайр, уран, алт, нефт, хөнгөн цагаан болон үр буудайны үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч гүрэн юм. Канадад долоо хоногт 36 цаг ажиллах хуультай байдаг бөгөөд дундаж цалинтай иргэн жилд $29,365 ам.доллар авдаг.
8. Швед
Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар, тус үзэсгэлэнт Скандинавын улс дэлхийн хамгийн баян орнуудын зургадугаарт жагсдаг байна. Швед улсын эдийн засгийн хамгийн гол бодлого гадаад худалдаа болон экспортод чиглэсэн байдаг ба инженерийн салбараараа дэлхийн алдартай юм. Швед улс иргэддээ эрүүл мэндийн даатгал болон дээд боловсролоор нь хангаж үүнийхээ хариуд нийт олсон орлогынх нь 42.4 хувийг нь эргүүлэн авдаг ч дундаж орлоготой Швед иргэн жилд 29.185 ам.долларын цалин авдаг аж.
9. Франц
Франц улсын эдийн засгийн хэмжээ, чадамж дэлхийн хэмжээнд долдугаарт жагсдаг. Франц улсын ажилчид долоо хоногт 35 цаг ажиллах хуультай байдаг ба жилд бүх татвар нь хасагдаад дундаж цалин 28.799 ам.долларын цалин авдаг.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих