Их Британийн эрх баригчид дэлхий нийтийгдахин гайхшируулахаар зэхэж байна.Энэ долоо хоногт Нэгдсэн вант улсын засгийн газархүний донорын эрхтэнүүдийг амьтны биед ургуулахыг эрдэмтдэд зөвшөөрөх хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөж байна.
"Телеграф” сонинд бичсэнээр, хүний эрхтэнүүдийг амьтны биед ургуулахыг эрдэмтдэд зөвшөөрөх дуулиантайхуулийн талыг баримтлагчид энэ үйл явц төрийн маш чанд хяналтад байх болно хэмээн амлаж байна. Ингэснээрт британичууд донорын эрхтэнүүд хомс байгаа хурц асуудлыг шийднэ хэмээн найдаж байгаа ажээ.
Энэ технологийг үр нөлөөтэй, аюулгүйгээр ашиглаж болохыг эрдэмтдийн бүлэг нотлосон тохиолдолдИх Британийн эрх баригчид хүний зарим эрхтэн ургуулах амьтан бий болгохыг сайшаах төлөвтэй байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, элэг, зүрх,бөөр зэрэг эрхтэнийгхонь болон гахайнд ургуулж болох ажээ. Ингэхдээ эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай хүмүүсийн үүдэл эсийг ашиглах учир, амьтдаасэрхэтнийг нь авах шаардлагагүй гэнэ.
Шинэ аргыг дэмжсэнээр Нэгдсэн вант улсдонорын эрхтэн хомс байгаа асуудлыг карим талаар шийдэхболомжийг ирээдүйд олгох дэлхийн анхны орон болж болох юм. Гэхдээолон эрдэмтэн, ялангуяа амьтан хамгаалагчидшинэ технологи аюултай бөгөөдёс зүйгүй гэж үзэж байгаа аж.
АНУ-д одоогоор эрхтэнүүдийг хүнд суулгалгүйгээр амьтад дээр эрдэм шинжилгээний зорилгоор туршилт хийж байгааг дурдах байна.
С.Инда
bataar.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих