Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р багийн иргэн н.Баттулга, н.Оюунномин нарын гэр бүл өнгөрсөн сарын 13-ны өдөр 3 ихэр хүүгээр ам бүл нэмсэн сайхан мэдээ байна.
Б.Бат-Орших, Б.Баттүшиг, Б.Батхишиг хэмээх гурван хүү тус аймагт 21 жилийн дараа төрж байгаа 3 ихэр ажээ.
Дорнод аймаг "Эх, хүүхдэд ээлтэй аймаг” болох зорилтыг дэвшүүлэн эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр олон ажлуудыг хийж байна.
Үүний нэг жишээ нь "Эсэн мэнд амаржихуй” зөвлөгөө өгөх кабинетийг нээжээ.
Жирэмсэн эхчүүд, ирээдүйн залуу аавууд хүүхдээ хорвоод мэндлэхээс өмнө болон дараа нь ямар мэдлэг эзэмшвэл зохих зэрэг олон төрлийн сургалтыг мэргэжлийн эмч, сургагч багш нар энэ төвд заах аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих