Өнгөрсөн хавраас эхлэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт гарын үсэг цуглуулах ажлыг УИХ-ын гишүүн Г.Уянга хийх болсон. Тэрээр Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилогдсон өдрөөс эхлэн огцруулна гэдгээ мэдэгдэж байсан юм. Түүний санаачилгад С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, О.Баасанхүү нарын гишүүд нэгдээд байсан ч гишүүдийн тоо 19 хүрээгүй учир тогтоолын төслийг өргөн барих боломжгүй байсан юм.
Тэгвэл өнөөдөр түүний Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг дэмжиж 19 гишүүн нэгдсэн бололтой. УИХ-ын гишүүн Г.Уянга дөнгөж сая Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслөө УИХ-ын даргад өргөн барьсан байна.
Эх сурвалж www.bolod.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14129
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих