Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр болж, өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид анхаарах асуудлын талаарх мэдээллийг сонслоо.
Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Н.Энх-Амар, "Нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь цастай байгаагаас 18 аймгийн 98 сум цагаан зудтай, 20 аймгийн 111 сум цагаан зудархуу байна.
Улсын нөөцийн салбар, цэгүүдэд байгаа 2011-2013 онд бүрдүүлсэн 6565 тонн өвсийг үнэгүй, 2011-2014 онд бүрдүүлсэн 2678 тонн тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад хуваарилан олголоо. Мөн улсын нөөцийн салбар, цэгүүдэд нэмж байршуулах өвс, тэжээлийг тээвэрлэн хүргэхээр ОБЕГ-аас тендер зарлаж, аймгуудад хүргэх ажлыг зохион байгуулж байна. Өвөлжилт хүндэрч, малчдын гар дээр бэлэн мөнгө бага байгаа учраас зээлээр өвс тэжээл худалдан авах хүсэлтийг орон нутгийн удирдлагуудад тавьж байна.
Өнгөрсөн хугацаанд нийт нутгаар цас их хэмжээгээр нэмж орж, шуурснаас зарим аймагт мал бэлчээрлэх боломжгүй болсон. Иймд улсын нөөцөд 2014-2015 онд бүрдүүлсэн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр үнэгүй олгох, 2015 онд бүрдүүлсэн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан малчдад олгох саналтай байна” гэлээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих