Тодорхойгүй мэргэн бууч Ливийн Сирт хотын "Исламын улс"-ын орон нутгийн удирдагчдыг авлаж эхэлжээ. Энэ тухай Бельгийн «De Morgen» сонин мэдээлсэн байна.
Нийтлэлд "Нэгдүгээр сарын 13-23-нд үл мэдэгдэх мэргэн бууч орон нутгийн "Исламын улс”-ын гурван удирдагчийг хөнөөжээ. Нэгдүгээр сарын 13-нд Хамад Абдель Хади, 19-нд түүний залгамжлагч Абу Мохаммед Аль Дернави 23-нд нөлөө бүхий удирдагч Абдулла Хамад Ансариг тус тус устгасан байна.
Мэргэн бууч мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж байгаа тухай орон нутгийн хэвлэлээс иш татан бичжээ. Алан хядагчид өөрсдийн тав тухтай байдалд байхдаа амь насаа алдсан байна гэдгийг баталгаажуулжээ. Эдгээр газруудад тэд аюул хүлээж байгаагүй. Мэргэн бууч маш зөв газраас буудсан ба алан хядагчид түүний хаанаас буудсаныг тодорхойлж чадаагүй байна.
Ливийн Сиртэд террористуудын бат цайз байдаг ч мэргэн бууч олдохгүй байгаа учир "Исламын улс”-ынхан түүнийг хайх том хэмжээний үйл ажиллагааг явуулж байгаа аж. Одоогоор уг хотын орчимд гурван мянган дайчид байгаа гэнэ.
М.Баяр

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих