Солонгос улсын цагаачлалын алба хяналт шалгалтаа эрчимжүүлсэн байна. Учир нь тус улсаар дамжин өнгөрч байсан Тайвань улсын иргэн Ханой хотоос нисч Солонгос улсын Инчон дах олон улсын нисэх онгоцны буудал дээр бууж Японы Токио хот руу нисэх онгоцны тасалбартай байсан ч онгоцондоо суулгүй тус улсад зорчих иргэдэд зориулсан гадаад паспортоо уншуулан тухайн улсын хилийг нэвтэрдэг автомат төхөөрөмж бүхий хэсэгт очиж, тэнд байсан шилэн хаалгыг түлхэн хил нэвтэрсэн байна.
Шилэн хаалга түлхэгдэх үед дохиолол дуугарсан ч хамгаалалтын ажилтнууд ирж шалгаагүй ба Солонгос улсад хөл тавьсан тэрээр цааш Сөүл хот орох автобусанд сууж явсан ч өнөөг хүртэл олдоогүй байна. Үүнтэй холбогдуулан Цагаачлалын албаны ажилтнууд гадаадын иргэд олноороо ажиллаж, амьдардаг газруудад эрчимтэй шалгалт хийж эхэлжээ. Мөн өнгөрсөн долоо хоногт Хятад улсын хоёр иргэн мөн Инчон дах олон улсын нисэх онгоцны буудлын шилэн хаалганы цоожийг тайлан хил нэвтэрч гарсан бөгөөд тэднийг дөрөв хоногийн дараа саатуулж эх оронд нь буцаасан ажээ.
Эх сурвалж: www.bolod.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих