Супер лигийн ээлжит нэгэн супер тоглолт SBL-Хасын хүлгүүд болон Альяанс-Тех Харцага багуудын хооронд боллоо. Ордон дүүрэн цугласан үзэгчдийн сэтгэлийг сэргээж, зөсийг хөөргөсөн энэ тоглолтын эцсийн үр дүн 97:92 харьцаатай Хүлгүүдийн талд шийдэгдлээ. Тоглолтын эхлэлийг Харцагууд сайн хийж онооны зөрүүг үүсгэсэн хэдийч 2-р хагаст тоглолтын хэмнэл 360 градус эргэсэн гэж хэлж болно. Хүлгүүд ээлж дараалсан алсын зайн шидэлтүүдээ цагирагт унагааж улиралын 5 дахь ялалтаа байгуулж чадлаа. Тус тоглолтод Отгонмөнх багаа тэргүүлэн 21 оноо авсан бол холбон тоглогч Корбин 19 оноо, 7самбар, 5 оновчтой дамжуулат өгсөн байна. Тэдний бүрэлдэхүүнд улиралын анхны тоглолтоо хийсэн Монголын шигшээ багийн тоглогч Золжаргал 6 оноо, 6 самбар гэсэн үзүүлэлттэй тоглолтоо өндөрлүүлсэн юм. Эсрэг баг Харцагуудаас Блэйр 28 оноо 5 самбар 5 оновчтой дамжуулалт өгсөн байна. Мөн Болортулга 16 оноо 9 самбар авсан юм. Ингэснээр Харцагууд хүснэгтийн 3-р байрт дэвших боломжоо алдаж 4-р байрт бичигдэж байгаа бол Хүлгүүд 5 хожилтойгоор хүснэгтийн 6-р байрт Архангай Лидер багийн хамтаар бичигдэж байгаа юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14691
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих